Но-той хүн

Дэлхийн хамгийн тэнэг аав

Өмнөд Африкийн зүүн булан дахь Порт Элизабетийн ойролцоох Квадвэши тосгонд  38 настай нэгэн эр хууль бусаар баригдсан байшингуудыг нураах ажиллагааг эсэргүүцэхийн тулд өөрийн 6 сартай охиныг тэврэн байшингийн дээвэр рүү гарчээ. Тэрээр байшингуудыг нураахыг эсэргүүцэхийн тулд охиныг байшингийн дээврээс шидсэн байна. Охиныг тосон авахын тулд 5 цагдаа байшингийн доор зогссон бөгөөд түүнтэй ярилцахаар нэг цагдаа дээвэр рүү гарчээ. Хамгийн аймшигтай нь хүүхдээ унагахаар сүрдүүлж түүнийг өрөөсөн хөлнөөс нь барин савлуулж байжээ.

Энэ хэрэг нь анх тэдний амьдарч буй байшинг нураах шийдвэр гарсны улмаас үүссэн юм. Эдгээр иргэдтэй нураах ажиллагааг хариуцсан багийнхан хэлэлцээр хийхийг оролдсон боловч тэд ямар нэгэн оновчтой шийдэлд хүрч чадаагүй учир ийнхүү цагдаагийн хүчээр зохицуулхад хүрсэн байна. Нийтдээ 150 гаруй иргэд эсэргүүцлээ илэрхийлж нураах ажлыг явуулж буй хүмүүс руу гартаа таарсан чулуу, тоосго шидэж, замын голд хаймар дугуй шатааж орох замыг нь хүртэл хаагаад байжээ. Ингээд энэхүү маргааныг зохицуулахаар цагдаагийн байгууллагын ажилчид ирцгээсэн байна.

Гэтэл иргэдийн нэг охиноо байшингийн дээвэр дээрээс унагана хэмээн сүрдүүлжээ. Залуугийн энэхүү үйлдлийг бусад нь дэмжиж охиныг “шид шид шид” хэмээн орилцгоосон байна.

Түүний уг аймшигт үйлдлийг зогсоохоор дээвэр рүү гарсан цагдаа залууг охины хамт буулгахыг оролдсон ч тэрээр эсэргүүцэж охиноо доош нь унагажээ.

Тус газрын цагдаагийн дарга Андре Бээтгэ орон нутгийн мэдээллийн албанд хэлэхдээ: “Өглөөний 10 цагийн үед 38 настай эр байшингуудын нэгэн рүү охиноо авч гараад тус барилгуудыг нураахаар зэхэж буй багийн хүмүүсийг эсэргүүцэж уг үйлдлийг хийсэн” гэжээ.

Азаар доор байсан цагдаа нар охиныг ямар ч гэмтэл, осолгүйгээр барьж авч чадсан байна.

“Цагдаа нар зохион байгуулалттай ажиллан бяцхан охиныг аварч, түүний аавыг аюулгүй болгож чадсан” хэмээн тус газрын цагдаагийн албанаас мэдээлжээ.

Хууль сахиулагчид охины аавыг баривчилсан бөгөөд тэрээр одоо хүний амь хөнөөхөөр завдсан хэргээр саатуулагдсан байна.

Ахмадын хэлж байгаагаар “Одоо бяцхан охиныг ээж нь харж байгаа бөгөөд орон нутгийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллагууд охины аюулгүй байдлыг давхар хянаж байгаа” гэжээ.

Уг хэргийг амжилттай шийдвэрлэсэн цагдаагийн албаны хүмүүсийг дээд албанаас сайшаасан байна. Хотын удирдлага хэлэхдээ: “Аав хүн ердөө хууль бус барилгыг нураах ажлыг эсэргүүцэхийн тулд өөрийн охины амь насыг золиослоно гэдэг хэний ч санаанд оромгүй зүйл азаар охиныг аюул осолгүй аварч чадсан нь сайн хэрэг. Охины аав хийсэн хэргийнхээ хариуцлагыг хуулийн дагуу хүлээх ёстой” гэсэн байна.

Энэхүү хэргийн дараагаар эзэмшилгүй газар хууль бусаар баригдсан 90 барилгыг амжилттай нураажээ.

Холбоотой мэдээ

3 Сэтгэгдэлтэй

  1. I simply want to mention I am beginner to weblog and actually loved your web-site. Very likely I’m going to bookmark your blog post . You amazingly come with really good well written articles. Regards for sharing with us your blog site.

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close