Бусад хүмүүс

Бүсгүйчүүдээ Ичимдэг эрхтэнийхээ үсийг хусаж болохгүй гол шалтгааныг Мэдэх үү?

Цэвэр цэмцгэр байдлыг эрхэмлэх, гоо сайхнаа тодруулах гэсэн зорилгоор эмэгтэйчүүд бид ичимдэг эрхтэнийхээ үсийг засаж янзалдаг билээ. Энэхүү соёл нь анх Египт болон Грекийн биеэ үнэлэгчдийн дунд үүссэн байна. Хэдийгээр эмэгтэйчүүд илүүдэл үсээ арилгах нь 1915-1945 оны хооронд заавал дагах дүрэм журам байсан ч 1980-иад он хүртэл эрхтэнийхээ үсийг хусах явдал түгээмэл биш байжээ. Гэвч, сүүлийн үеийн судалгаагаар илүүдэл үсээ авснаас болж нийт эмэгтэйчүүдийн 60% нь ямар нэг эрүүл мэндийн хохирол амссан гэжээ. Хамгийн түгээмэл тохиолдол нь үс дотогшоо ургах, арьс загатнах, халдвар авах зэрэг юм.

1.Үс нь таныг хамгаалж байдаг

Арьсны төрөл бүрийн өвчнөөс хамгаалагч нь үс юм. Бусад хамгаалагч эрхтэнүүдийн адил хог шороо, жижиг бактери зэргийг биед нэвтэрхээс сэргийлдэг.

2.Биеийн температурыг хадгалахад тусладаг

Үсний сүв нь хөлс ялгаруулалтанд тусладаг бөгөөд сүв бүрт үсэнд тос ялгаруулагч бүхий тосны булчирхай байдаг. Ялгарсан тос нь арьсанд тарж, ууршсаны дараа биенд хүйтэн мэдрэгддэг байна.

3.Арьсны өвчин авах эрсдэл нэмэгддэг

Бэлэг эрхтэн орчимд тууралт гарах эрсдэл өндөр болдог. Мөн эрхтэн орчимд тууралт гарсан байдгыг бид мэддэггүй. Үсээ хуссанаар энэ байдлыг хүндрүүлж, шархлуулдаг байна.

4.Бэлгийн дур хүслийн гормон яргаруулдаг

Судлаачид ичимдэг эрхтэний үс нь сексийн дур хүслийг өдөөгч бүхий гормоныг агуулж, ялгаруулж байдаг гэж нотолжээ. Бие хөлрөхөд энэхүү гормон нь үсний орчимд илүү их ялгардаг байна.

5.Бэлгийн замын халдвар авах эрсдэлтэй

Эрхтэнийхээ үсийг хусах, ваксдах зэрэг нь бэлгийн замын халдварт өвчин тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Үүнээс гадна эрхтэн орчимд тархсан вирус нь хүний биед амархан нэвтрэх нөхцөл бүрддэг гэнэ.

6.Илүүдэл жинтэй бүсгүйчүүдэд илүү аюултай

Америкийн судлаачдын үзсэнээр, илүүдэл жинтэй эмэгтэйчүүдийн хувьд дараа нь гарах эрсдэл нь илүү өндөр гэжээ. Учир нь арьс нь үргэлж үрэлцэж байдагтай холбоотой аж.

7.Арьсны асуудал үүсэх

Энэ хэсгийн үсээ хусах нь үсний сүвийг нээж, маш жижигхэн шархлалт үүсгэдэг. Хэрвээ та нэгэнт шийдсэн бол дахин давтамжтай үс арилгах эмчилгээнд орох хэрэгтэй бөгөөд ингэж байж арьс хэт мэдрэмтгий чанараа алддаг.

Эх сухвалж: http://www.caak.mn

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэлтэй

  1. I think that is an fascinating point, it made me think a bit. Thanks for sparking my thinking cap. Sometimes I get so much in a rut that I just believe like a record.

  2. I want to start my very own blog site: are there such thing as blogs that are completely “open”, and anybody can watch it? I keep concerning the kind where you need to include various other “close friends” to make use of the website. Links valued. Many thanks!.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close