Бусад хүмүүс

Ордууд хэрхэн бодож, ярьж, хэрэгжүүлдэг вэ

Од гаригсын нөлөөллөөс шалтгаалан орд болгон өөрийн гэсэн онцлог зан чанар, авьяас чадвартай байдаг.

Харин энэ удаа та бүхэнд ордууд ажлаа хэрхэн бодож боловсруулж, түүнийгээ хэрхэн илэрхийлж, харин гүйцэтгэхдээ ямар зан чанар гаргадаг талаар мэдээлэл хүргэе.

Хонь:

Их бодно, бага ярина, хийхдээ яг зөв оновчтой хийнэ.

Үхэр:

Олон юм бодно, итгэтэл нь ярина, хийхдээ аль болох өөрийгөө зовоолгүй хийнэ.

Ихэр:

Өөрийнхөө тухай бодно, бодсоноо ярина, хийхдээ хамгийн сайн гэж бодсоноороо л хийнэ.

Мэлхий:

Толгойгоо эргэтэл бодно, итгэлгүй ярина, хийхдээ хүний зааж өгснөөр л хийнэ.

Арслан:

Яв цав бодно, тайлбарлахдаа илүү хэрэгцээгүй зүйл нуршина, гарах гарцгүй тохиолдолд л гүйцэтгэнэ.

Охин:

Нэгийг бодоод нөгөөг ярина, хийхдээ тэс өөр зүйлийг харин ч сайн хийнэ.

Жинлүүр:

Элдэв долоон юм бодно, үнэнээ л хэлнэ, хийхдээ харин маш хариуцлагатай хийнэ.

Хилэнц:

Маш анхааралтай сайн бодно, илүү дутуугүй ярина, хийхдээ зөвхөн өөрт таалагдсанаараа л хийнэ.

Нум:

Зөвхөн би л чадна гэж бодно, надаас өөр хэн ч чадахгүй гэж ярина, харин хийхдээ бусдаар хийлгэнэ.

Матар:

Толгойд орсон бүхнээ л бодно, юун тухай бодсоноо ярина, харин хийхдээ өөрийн чадах хэсгээ л хийнэ.

Хумх:

Яг юу хэрэгтэй вэ гэж бодно, хэрвээ хэрэгтэй юм бол хийхээс өөр яахав гэнэ, хийхдээ бүхнээс илүү хийнэ.

Загас:

Надаас өөр хэн ч мэдэхгүй гэж бодно, бүхнийг мэддэг царай гарган ярина, хийхдээ харин хийсэн ажлыг нь шалгах эсэхээс хамаарч сайн, муу хийнэ.

Эх сурвалж: www.misstits.ru

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close