Олны танил

Топ Пүрэвсүрэнгийн нөхөртэй нэр холбогдсон мисс Ю.Балжидмаа тайлбар хийлээ

Загварын ертөнцийн шинэ залуу үеийн төлөөлөл болж буй Ю.Балжидмаа зарим нэг хэвлэлээр топ модель Д.Пүрэвсүрэнгийн нөхөр Д.Ганбаяртай хайр дурлалын романс үүсгэсэн гэх мэдээлэл тараад байгаа билээ. Мисс гэхээсээ илүү явдлаараа олонд алдаршиж уншигчдын танил хэдийнээ болжээ. Дуучин А.Хишигдалайн нөхөр “Опозит” хамтлагийн дуучин А.Гантулгын толгойг эргүүлж хосуудыг хоёр тийш болгож чадсан нэгэн. Гэвч Гантулгаасаа удалгүй уйдаж өөр бийлэгжүү нэгнийг хайх болсон аж. Харин тэр одоогоор дараагийнхаа нэгэн гэр бүлийг үймүүлж байгаа бололтой. “Цуутай хүүхэн хуримгүй”  гэх түмний үг ортой.

Мисс Ю.Балжидмаа  топ Д.Дүрэвсүрэнгийн нөхөр болох Л.Ганбаяртай амрагласан гэх яриа олны дунд газар авчээ.   Л.Ганбаяр  Монголчуудад танигдаагүй ч нэр нь бизнесийн ертөнцөд сонсогддог нэгэн. Тэрээр Австралийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй Австралийн хөрөнгө оруулагчидтай хамтран байгуулсан “Xanadu Mines” компанийн Монгол дахь захирал, уул уурхайн нууцлаг залуу хөрөнгөтөн юм. Австралид өмнөх эхнэр хүүхэдтэйгээ амьдарч байхдаа энэхүү компаниа байгуулж амжилтанд хүрсэн гэдэг. Угийн сэргэлэн сүйхээтэй эр тэндэхийн баячуудтай уулзаж Монгол руу анхаарлыг нь татаж чадсанаар компаниа байгуулжээ. Пүүжээ нөхөртэйгэээ амьдарч байх хугацаандаа нөхөрөө ихэд нууцалдаг байсан нэгэн.

Тэгвэл энэ мэдээ нь залуу бүсгүйг нэлээд бухимдуулсан бололтой “хэвлэл мэдээллийн сайтуудыг шүүхэд өгье дөө” хэмээн өөрийн фэйсбуук хаягтаа бичин бухимдалаа илэрхийлжээ. Хэдийгээр салбартаа амжилттай яваа ч олны танил болохын хэрээр хэвлэлийн бай болж, үе үехэн хувийн амьдралынх нь талаар бичих болсонд загвар өмсөгч бүсгүй тийм ч таатай биш байгаа бололтой.

“Яая би ч ёстой хов жив элдэв юманд дургүй юмсан, тоохгүй л орхидог. Энэ удаад арай даварч байна. Зүсийг нь ч, царайг нь ч битгий хэл  нэрийг нь ч мэдэхгүй хүнтэй холбож тавиад бас л алах юм аа. Санаа зовоод Пүүжээ эгч рүү бичлээ ш дээ. Бас арай ч ингэж элдэв бусаар нь бичиж болохгүй байх аа. Энэ удаад бол зүгээр өнгөрөөж чадахгүй. Өгөх ёстой газар нь өгнө өө” хэмээн тэрбээр бичжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close