Бусад хүмүүс

Алдартай брэндүүдийн тухай сонирхолтой түүх

Бид дэлхийн алдартай брэндүүдийг нэр, логоных нь тусламжтайгаар маш сайн мэддэг билээ. Тэгвэл эдгээр лого ямар утга учиртай талаар та дуулж байсан уу? Бизнес нь амжилт олж, алдар нэртэй болоход лого хамгийн чухал зүйл гэдгийг мэддэггүй хүн үгүй байх. Ингээд тань дэлхийн нэртэй компаниудын “нэрийн хуудас” болсон логонууд хэрхэн бүтсэн хийгээд ямар утга учиртай талаар сонирхуулъя.

Алдартай брэндүүдийн тухай сонирхолтой түүх

1 “Pepsi”

“Pepsi” компанийн үүсгэн байгуулагч Дэвис Брэдхем элсэн чихэр, ус, карамель, нимбэгний тос болон самар хоол боловсруулах эрхтэнд сайнаар нөлөөлнө гэж үзжээ. Тиймээс тэрээр диспенсия буюу хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаанд тулгардаг асуудлыг илэрхийлсэн анагаахын хэллэгийг ашиглаж “Pepsi” хэмээн компаниа нэрлэсэн байна.Олон жилийн хугацаанд “Pepsi” ундааны лого хэд хэдэн удаа өөрчлөгдсөн аж. Харин таны харж буй эл логог ашиглаж буй. Энэхүү логог худалдаж авахын тулд “Pepsi” компани нэг сая доллар төлсөн байна. Зохион бүтээгчдийн үзэж байгаагаар уг логонд дэлхийн соронзон орон, Пифагорын онол гэх мэт маш олон зүйл агуулагдаж байгаа гэнэ. Хамгийн гол бэлгэ тэмдэг нь АНУ-ын тугны өнгө оршдогт оршино.

"Pepsi"

2 “Chupa Chups”

Чихрийн үйлдвэрийн эзэн Энрике Бернатын ажигласнаар хүүхдүүд гараа чихэр болгосноор ээж аавдаа их загнуулдаг болохыг ажиглажээ. Тиймээс тэрээр модтой чихэр зарах төлөвлөгөө гаргасан бөгөөд энэ нь түүнийг илүү баян болгосон байна.

“Chupa Chups” гэх нэрийн тухайд Испанийн “chupar” буюу “хөхөх” гэсэн үгнээс гаралтай аж. Харин логог Энрикегийн хүсэлтээр Сальвадор Дали зохион бүтээсэн байна. Тэрээр балжингарам цэцэг зураад голд нь Испанийн тугийг багтаахыг санал болгожээ. Логог чихрийн хажуу талд биш харин дээр нь наах зорилготой байсан учир балжингарам цэцэг илүү тохиромжтой байсан гэнэ. Үүний дараа алдарт иштэй чихрийн лого бага зэрэг өөрчлөгдсөн ч  хэлбэр нь хэвэндээ үлджээ.

"Chupa Chups"

3 Asus

Тайванийн уг компанийн нэрийн утга учрыг мэддэг хүн цөөхөн биз. Зохион бүтээгчид эхлээд өөрийн брэндийг “Pegasus” буюу нисдэг морины нэрээр нэрлэх зорилготой байсан гэнэ. Харин дараа нь эхний гурван  үсгийг арилгаж, гар утасны нэрийн хуудсанд хамгийн түрүүнд хадгалагдаж байхаар зохиосон байна.

Asus

4 IKEA

Энэхүү дэлгүүрийн ихэнх бараа бүтээгдэхүүн нь Шведийн өвөрмөц нэрээр нэрлэгдсэн байдаг. Компанийн үүсгэн байгуулагч болох Ингвар Кампард өөрийн байгууллагын логог бүтээсэн бөгөөд нэрийн эхний үсэг нь түүнийг овог нэр, харин сүүлийн хоёр үсэг нь түүний өссөн ферм болох Эльмтарюд болон Агуннарюд тосгоныг илэрхийлсэн аж.

Харин өнгөний хувьд Шведийн далбааг илэрхийлнэ.

IKEA

5 Android

Нэгэн түүхээс харахад “Android”  компанийн хамтран үүсгэн байгуулагч болох Энди Рубин нь роботод маш дуртай байсан гэнэ. Тиймээс тэрээр өөрийн байгууллагыг үүсгэн байгуулсныхаа дараа ийнхүү нэрлэсэн аж.

Харин логог нь загвар зохион бүтээгч Ирина Блок бүтээсэн бөгөөд түүнд робот бүтээх хүндхэн даалгавар ноогдсон гэнэ. Азаар Иринагийн толгойд ариун цэврийн өрөөний үүдэн дээр өлгөөтэй байдаг зураг тус болсон аж.  Ингээд толгой дээрээ антентай, ногоон хүн бүтсэн байна.

Android

6 Starbucks

“Starbucks”-ийн нэрийг үүсгэн байгуулагчид нь санаандгүй байдлаар нэрлэсэн гэхэд болно. Компанийг үүсгэн байгуулагчид хамтдаа цугларч заавал “St” үсгээр эхэлсэн нэр сонгох хэрэгтэй хэмээн шийдэж, энэхүү эхлэл нь бүхий л зүйлд төгс зохицно гэж үзжээ. Ингээд нэг нь нүүрсний уурхайн зураглал бүхий газрын зураг гаргаж ирсэн бөгөөд газрын зураг дээрээс Старбо хот харагдсан байна. Дараа нь тэд “Моби Дик” киноны баатрын нэрийг санаж, байгууллагаа Старбак хэмээн нэрлэжээ.

Логон дээр яагаад далайн дохио харагдаж байгаа юм бол? Хүүхэлдэйн киноны гол дүр болох Старбак завины туслах байсан гэнэ. Тиймээс логог зохион бүтээгчид далайг ашиглахаар шийдэж, лусын дагиныг ашигласан байна.

Starbucks

7 Instagram

Инстаграм цахим сүлжээний үүсгэн байгуулагч Кевин Систром гэрэл зураг сонирхдог байжээ. Ялангуяа түүнд Polaroid дээр дарсан агшин зуурын гэрэл зургууд таалагддаг гэнэ. Instant гэсэн үгийг англи хэлнээс орчуулахад “агшин” гэсэн утгатай бөгөөд эдгээр гэрэл зургуудыг цахим хуудсаар буюу телеграмм хэлбэрээр явуулах боломжтой байсан учир  Instant + telegram = Instagram гэсэн нэр бүтжээ.

Polaroid OneStep-ын шинэчлэгдсэн ретрокамер нь Instagram-д маш ихээр тохирч байсан бөгөөд бага зэргийн өөрчлөлт хийснээр Instagram лого бий болсон аж.

Instagram

8 Virgin

Орчин үед Ричард Брэнсон бол дуу бичлэгийн болон агаарын тээврийн компани эзэмшдэг дэлхийн хамгийн алдартай хүмүүсийн нэг юм. Энэхүү хачирхалтай нэрийг тэрээр санаандгүй байдлаар олсон байна. Нэгэн үдэшлэгийн үеэр залуухан бүсгүй Ричард Брэнсонд компаниа “Virgin” хэмээн нэрлээч гэсэн санал тавьсан аж. “Virgin” гэдэг нь англиар “хөндөгдөөгүй” гэсэн санааг илэрхийлдэг.  Ингээд Ричард Брэнсон бүсгүйн саналыг хүлээн авч өөрийн компанийг ийнхүү нэрлэсэн нь ирээдүйд алдартай, баян болоход нөлөөлсөн гэнэ.

Virgin

9 Amazon

Номын цахим худалдааны дэлгүүрийг Жефф Безос 1994 онд нээсэн бөгөөд дэлхийн томоохон голын нэг болох Амазоны нэрийг өгчээ. Ингээд хэсэг хугацааны дараа дэлхийн хамгийн том цахим худалдааны дэлгүүр болж чаджээ.

“Amazon” компани хэд хэдэн удаа байгууллагынхаа логог өөрчилж байсан гэнэ. Жефф Безос өөрийн цахим дэлгүүрээр бүх зүйлийг худалдаалахыг хүсэж байсан учир A- Z хүртэл хүссэн бүхнээ олох боломжтой гэдгийг илэрхийлж A–Z хүртэл сум заасан байна.

Хоёрдугаарт, энэхүү сум нь инээмсэглэлийг илэрхийлж буй юм. Энэ нь хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг нэгдүгээрт тавих болно гэсэн санааг илэрхийлсэн аж.

Amazon

10 Uniliver

Дэлхийн алдарт “Uniliver” байгууллага 400 орчим брэндийг өөртөө нэгтгэсэн байна. Төгс байгууллагын лого нь ч гэсэн төгс, өөртөө бүхнийг шингээсэн байх хэрэгтэй гэж тэд үзжээ. U үсгэн дээр байрлах ургамал нь байгаль орчноо хамгаалах гэсэн хүсэл тэмүүллийг илэрхийлдэг байна.

Uniliver

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close