Бусад хүмүүс

Жижи Хадид Грект амарч байгаад папарацийн дуранд өртжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд загвар өмсөгч Жижи Хадид (Gigi Hadid), Эмили Ратаковски (Emily Ratajkowski) нар Грекийн Миконос арал дээр цагийг тун зугаатай өнгөрүүлжээ. Харамсалтай нь хэрэгт дуртай гэрэл зурагчид тэднийг тайван байлгасангүй, хэрхэн амарч буй агшин хормыг нь алдалгүй дурандаа буулгасан байна. Хоёр үзэсгэлэнтэй бүсгүй Грект цагийн хэрхэн өнгөрүүлснийг уншигчдадаа сонирхуулъя.

Жижи Хадид Грект амарч байгаад папарацийн дуранд өртжээ

Хоёр модель бүсгүй Грекийн үзэсгэлэнтэй далайн эргээр дарвуулт онгоцоор зугаалсан байна.

Бүсгүйчүүд гуалиг биеэ наранд шарсан бөгөөд загварлаг сайхан усны хувцсаар гангарчээ.

Эмили дарвуулт онгоцны туслах ажилтанд гар утсаа өгч, янз бүрийн байрлалаар зургаа авахуулж байлаа. Сонирхуулахад, Эмилигийн өмссөн усны хувцас энэ хавар, зуны трэнд гэсэн шүү.

Дараа нь Жижи Эмили хоёр Миконос арлын “Bonbonniere” шөнийн цэнгээний газарт хүлээн авалтад орсон юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close