Бусад хүмүүс

ҮҮГЭЭР НҮҮРЭЭ УГААГААД, ҮРЧЛЭЭС, НӨСӨӨ ТОЛБОНД БАЯРТАЙ ГЭЖ ХЭЛЭЭРЭЙ!

Эмэгтэй хүн бүрийн мөрөөдөл бол цэвэрхэн, өөгүй арьстай болох билээ. Тэгвэл таны тэрхүү мөрөөдлийг биелүүлэх нэгэн шидэт бэлдмэлийг танилцуулж байна. Энэ нь бэлтгэхэд хялбар төдийгүй үр дүн сайтай гэдгээрээ олон дунд алдаршсан аж.

Арьсанд үрчлээс үүсч, нөсөө толбо гарах шалтгаан нь бидний амьдралын буруу хэвшилтэй шууд холбоотой юм. Нүүрээ угаахгүй унтах, тамхи татах, буруу хооллох, арьсандаа анхаарал хандуулахгүй нарны тос түрхэхгүй байх, хангалттай чийгшил өгөхгүй байх зэрэг нь таны арьсыг гундааж, үрчлээс болон нөсөө толбыг үүсгэдэг. Тиймээс арьсандаа илүү анхаарал хандуулж, эрүүл мэнддээ ч давхар цаг зав болон хөрөнгө мөнгөө зарцуулж байгаарай.

Таны арьсыг аврах бэлдмэлийн гол орц бол хүнсний сода юм. Хүнсний сода нь үрэвсэл, бактерийн эсрэг шинж чанартай тул таны арьсыг цэвэрлэж, төрөл бүрийн бактерийг зайлуулах болно. Мөн энэ нь шүд цайруулах, хөлс дарах зэрэг олон эерэг үр дүнтэй юм.

Орц:

Хүнсний сода – нэг халбага
Кокосын тос – хоёр халбага
Бэлтгэх арга:

Орцуудаа нэгтгэж, сайтар хутгаарай. Үүнийгээ арьсандаа түрхэж, хурууны өндгөөрөө зөөлөн иллэг хийнэ. 5-10 минутын дараа бүлээн усаар нүүрээ угаагаарай. Кокосын тос нь таны арьсыг чийгшүүлэх тул иллэг хийсний дараа нүүрэндээ чийгшүүлэх тос түрхэх шаардлагагүй.

Та тус аргыг долоо хоногт 1-2 удаа хэрэглэж, бодит үр дүнг өөрийн биеэр мэдрээрэй.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close