Дэлхий

Фото: Хойд Солонгосын тэргүүн хатагтай АНХ удаа олон нийтэд ил гарчээ

30 настай залуу, 30 сая иргэнээ хэрхэн удирдан залж явааг дэлхий дахин анхааралтай ажиглаж буй. Түүний төрийн тэргүүн болсноосоо хойш хийсэн хилийн чинад дахь анхны айлчлал дэлхийн анхаарлын төвд байсан гэж хэлж болно.

Нөгөөтэйгүүр, Ким Чен Унаас илүү түүний үзэсгэлэнт гэргий  Ли Соль Чуний  талаар  олон арван материал нийтлэгдсэнээс  хамгийн  сонирхолтойг нь хүргэж байна.

Хойд Солонгосын тэргүүн хатагтай хэн бэ?

Хойд Солонгос  дэлхийн хамгийн хаалттай орнуудын нэг. Лидерийн хувийн амьдралын талаар дэлхийн олон нийт төдийлөн мэдэхгүй. Гэхдээ  тэргүүн хатагтайг дэлхий мэдэх болжээ. Түүнийг Ли Соль Чу гэдэг ба   түүнийг нөхрөө дагалдан Хятадад айлчилснаар дэлхий нийт  танидаг  болсон гэж хэлж болно.    Сүүлийн үед тэр олны өмнө ихээхэн харагдах болж байгаа. Хятадын айлчлалын дараа  тэргүүн хатагтай Өмнөд Солонгосын поп оддын концертыг Пхеньянд сонирхон үзсэн байлаа.  Ким Чен Унтай суухаас өмнө  Ли Соль Чу дуучин байсан ба улсын “Ынхасу” хамтлагт байв. Ким эхнэрээ анх телевизээр харсан гэдэг. Хамтлаг 2010 оны шинэ жилийн тоглолт хийж байсан гэнэ. “Нөхөр Ли Соль Чу” Ким Чен Ун хоёрын гэрлэлтийг төрийн хэвлэл нь 2012 онд зарлажээ.

Ли Соль Чугийн төрсөн он нь 1989 гэх. Их  сургуулийн профессор, эмч хоёрын гэр бүлд төржээ. Охин эцэг, эхийн замаар явсангүй, Ким Ир Сенийн нэрэмжит  Их сургуулийн дууны ангид суралцжээ.

Хэвлэлд бичснээр хосууд гурван хүүхэдтэй. Багыгаа Чу 2017 оны хоёрдугаар сард төрүүлжээ. Дунд хүүхэд нь охин, түүнийг Ким Ду Э гэж нэрлэдэг гэсэн мэдээллийг Ким Чен Уны урилгаар тэнд айлчилсан NBA-гийн сагсчин асан Деннис Родман ярьсан байдаг.

 Нөхөртөө нөлөөтэй

Ли Соль Чу  олны өмнө гарч ирсэн Хойд Солонгосын лидерүүдийн анхны эхнэр болов. Кимын өвөө, аав хоёр нь эхнэрээ нийтийн өмнө гаргадаггүй байлаа. Хойд Солонгос хатуу дэг журамтай улс. Гэхдээ Ли Соль Чу бусдаас илүүтэйгээр дураар.  Үсээ богино тайрч, аугаа удирдагчийнхаа тэмдгийн оронд энгэрийн зүүлт зүүж чадна.

Ли Соль Чу  барууны  брэндэд дуртай хэмээн хэвлэлүүд  онцолсон байдаг. Тухайлбал, тэргүүн хатагтай Chanel ба Dior брэндийн үнэтэй цүнх барьсан харагдсан гэж The Independent бичсэн байв. Нийтээрээ ядуу оронд  тансаглаж байна гэж Кимын эхнэрийг шүүмжилсэн. Цүнх нь 1600 долларын үнэтэй нь ердийн солонгос хүний сарын дундаж цалингаас 16 дахин их байгаа болохоор л тэр.

Radio Free Asia радио станц дамжуулахдаа, Ли Соль Чу хатагтай БНАСАУ-ын залуу бүсгүйчүүдийн загварын жишиг болсон гэлээ. Түүгээр ч барахгүй тэргүүн хатагтай хойд солонгос эмэгтэйчүүдэд тавьдаг хязгаарлалтыг сулруулж өгчээ. Ким Чен Ун тэдэнд брюк, жийнс, өсгийтэй гутал, платформ өмсөхийг зөвшөөрчээ. Өндөр өсгийтэй гутал нь Чугийн сул тал гэнэ.

 Кейт Миддлтон шиг байх

Ким Чен Ун эхнэрийн хамт Хятадад айлчилсны дараа барууны хэвлэл мэдээлэл Хойд Солонгосын тэргүүн хатагтайн стилийг ихээр анхаарсан байлаа. Британийн The Sun сонин Ли Соль Чугийн стильд зориулсан өгүүллээ “Пхеньяны герцогийн ахайтан” гэж нэрлэсэн байлаа. Жонон Уильямын   эхнэр Кейт Мидлтоны дэгжин  сонгодог стилийг Чу хатагтай дуурайж байна гэж  сонин дүгнэсэн байх юм. Жишээлбэл,  хоёр хоногийн айлчлалаар гурван янзаар хувцасласан байсан Соль Чу британи гүнжийн хувцасны өнгөтэй адил өнгийг илүүд үзсэн нь харагджээ.

Ч.Чулуун

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close