Бусад хүмүүс

8 настай хүү ахлах сургуулиа төгсчээ

Бельги улсад 8 настай сурагч Лоран Симонс ахлах сургуулиа төгсөөд, их дээд сургуульдаа элсэн орох гэж байгаа талаар “Риа Новости” агентлаг мэдээлэв.

Тэрбээр 6 жилийн сургалтын хөтөлбөрийг хагас жилийн дотор дүүргэж 18 настай төгсөгчидтэй хамт гэрчилгээгээ гардан авсан байна. Түүний IQ үзүүлэлт нь 145 хэмээн Л.Симонсын эцэг эх ярьжээ.

“Миний хамгийн дуртай хичээл бол математик. Учир нь математикийн шинжлэх ухаан бол өргөн цар хүрээтэй. Математикт статистик, геометр, алгебр багтдаг” гэж Л.Симонс ярилцлага өгөх үеэрээ хэлжээ.

Л.Симонсын эцэг эхийн ярьж байгаагаар, тэрбээр чөлөөт цагаараа тоо бодох, анагаах ухааны ном унших дуртай аж. Өмнө нь тэрбээр мэс засалч юм уу сансрын нисгэгч болохыг мөрөөддөг байсан бол сүүлийн үед мэдээлэл зүйн салбарыг ихээхэн шимтэж байгаа гэнэ.

“Лоран бага байхаасаа л онцгой хүүхэд байсан. Тэр найз нөхөдтэйгээ тоглох дургуй байсан” гэж эцэг эх нь ярьсан байна.

Одоогоор Лоран Симонм ямар их сургуульд орохоо сонгоогүй байгаа хэдий ч дэлхийн олон сургуулиас урилга хүлээн аваад байгаа гэнэ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close