Энтертайнмент

Дуучин Болдын таалаагүй жүжигчин Идэрмааг “Ю ФИЛЬМ” онилжээ

“The Voice of Mongolia” шоу нэвтрүүлгийн хүчтэй оролцогчдын нэгээр тодроод байсан жүжигчин С.Идэрмаа харамсалтай нь шоугаа өндөрлүүлсэн. Түүний хувьд дуучин Болдын багт багтаж, Төрийн соёрхолт Жанцанноровын охинтой өрсөлдсөн бөгөөд шүүгч Болдын эцсийн сонголт Идэрмаа биш байсан юм.

Бие хаа, царай зүс, авьяасаараа гайхуулсан Идэрмааг хассанд олон нийт ихэд дургүйцсэн. Тэгвэл Болдын хассан оролцогчыг жүжигчин Ундармаа онилжээ. “Ю ФИЛЬМ” уран бүтээлийн нэгдлийн анхны бие даасан тайзны бүтээл “АНГАРАГААС ИРСЭН ЭМЭГТЭЙ” хэмээх зөвхөн эмэгтэйчүүдээс бүрдсэн жүжигт тоглох юм байна. Уг тоглолт ирэх сарын 4-ны өдрөөс эхлэн тоглогдоно.

Дашрамд сонирхуулахад, тэрээр үзэгчдийг байлдан дагуулаад байсан “Зүрхний хилэн” кинонд дүр бүтээсэн билээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close