Бусад хүмүүс

Дуучин Насанбуян хэнд хулхидуулав?

“The Voice Of Mongolia” шоунд оролцож өөрийгөө олонд шинээр нээн харуулж чадсан нэгэн бол дуучин Насанбуян. Тус шоуны ачаар энд тэндэхийн шоу, арга хэмжээнд тун ч эрэлттэй байх болсон тэрээр улсын байгууллагад ажилладаг бөгөөд цалингаа бага хэмээн гомдоллож байсан удаатай. Харин тэрээр нэр бүхий нэгэн урлагийн эрхэмд хулхидуулсан гэнэ. Түүнийг дуулуулчхаад одоог хүртэл хөлсөө өгөөгүй байгаа үл мэдэх эрхэмд хандан тэрээр “Хүмүүс гуйж дуулуулчхаад тохирсон ярисандаа байхгүй ямар эвгүй юм бээ!!!??? Утсаа авахгүй гүрийж интэр… 6.1 нээс хойш сар хүлээлээ ш дээ. Нэрийг нь биччихвэл нэр төрөндөө хайртай яаж бөөн юм болох болоо? Урлагийн хүн байж нэгэндээ ийм худлаа зан гаргаж, залилан хийх тэгээд шударга уу??? Би угаасаа худалч хүнд дургүй!!! Яах ёстойгоо мэдэхгүй байна” хэмээсэн байна. Үүн дээр дуучин Хишигээ дуу нэмэн мөн л нэгэн урлагийн гэх тодотголтой эрхмээс мөнгөө авч чадаагүй талаараа дурдсан байх бөгөөд бүсгүйчүүд үүнд ихэд гомдолтой яваагаа олон нийтэд ийн зарлаад авав.

Image may contain: 1 person, hat and closeup

Image may contain: text

Image may contain: text

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Санал болгох

Close
Close
Close