Бусад хүмүүс

Охины нүүрийг задлан хийсний дараа кремдсэн байжээ

Баянзүрх дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэр дээр өнгөрөгч оны 10-р сард 13 настай охин амиа алдсан хэрэг гарсан. Архины цочмог хордлогын улмаас нас барсан хэмээгдээд буй охины хэргийн шүүх хурал энэ 6-р сарын 29ны өдөр болсон. Тус шүүх хурлын үеэр хэлэх гэж бэлдсэн үгээ охины ээж хэлж чадаагүй бөгөөд тэрээр шүүх эмнэлгийн дүгнэлт буруу гарсанд гомдолтой байгаагаа удаа дараа илэрхийлсэн ба охиных нь нүүрийг шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дараа мэдэгдэхүйц кремдсэн байсан тухай өөрийн бичвэртээ дурджээ. Тэрээр:

“Манай охин Майлс нь анх 2004 оны 05 сарын 21 нд үүрийн 03 цагт ус минь гарч өглөөний 10 цагт өнгөрч байхад ээждээ мэндэлж байсан юм. Миний үр ээжийнхээ баяр баясал нь юугаар ч сольшгүй эрдэнэ минь байсан. Айл гэрийн үнэт зүйл юу вэ гэвэл тэр бол хайр буюу миний охин байсан юм. Миний үр цэцэрлэгээр бага насандаа хүмүүжиж байхдаа дуу дуулах авьяас нь тодорсон. Янз бүрийн дуу амандаа аялж эвлэгхэн дуулчихдаг, цоглог нэгэн байсан. Миний хайртай үр ээжийнхээ элгийг дэвтээж байсан. Энэ олон жилүүдийн хугацаанд бүх зүйл, бүхий л амьдралаа үрээрээ төлөөлж түүнийхээ төлөө хичээж зүтгэж өдийг хүртэл явж ирсэн.

Миний хичээл зүтгэл 13 жилийн минь амьдрал үүнээс хойших амьдралыг минь 24 цагийн дотор Д.Жавхлан, М.Амарболд гэх 2 алуурчдад алуулчих нь чинээ ганц охиноо бодоогүй. Миний охин тэр тамын газар болох “Очир” төв гэх буудалд яаж амьдралын төлөө тэмцэж байсан бол яаж ээжийгээ дуудаж байсан бол, миний охин хэр их зовсон бол, миний зүрх өвдөж, уйлж, шаналж маш хэцүү байна. Миний хайртай охин сургуулийнхаа нэр хүндтэй нэгэн байсан.Хаана л арга хэмжээ болно миний охин байнга л орж байдаг. Нийт 5-р ангиудынхаа дунд ардын дуугаараа ганцаараа 1-р байранд орж байсан.

Миний охин 1-р ангидаа “Ц” үсэг болж “Ц” үсгээр эхэлсэн шүлэг уншиж байсан. Миний үр дуунаас гадна ном унших дуртай шүлэг 4 мөрт холбох дуртай нэгэн байлаа. Ирээдүйд Монгол Улсынхаа нэрийг цуурайтуулах мундаг нэгэн болно гэж ээж нь итгэж байсан. Миний гэр бүлийн үнэт зүйл юу вэ гэвэл би үр хүүхдээ л хэлнэ.

Айл гэрийн аз жаргал юу вэ гэвэл үр хүүхдээ л хэлнэ. Хэзээ ч дахиж ургахгүй хоёр мөчрийн нэгийг нь зүгээр л таслаад аваад явчихлаа шүү дээ. Тэгээд өнөөдөр Д.Жавхлан, М.Амарболд нар нь ял завших гээд, хэргээ хөнгөрүүлэх гээд өнөөдрийг хүртэл явж байна.

Тэдний өмгөөлөгч нар өөрсдөө бас үр хүүхэдтэй хүмүүс биз дээ. Сэтгэл зүрх жаахан ч гэсэн өвдөж байгаа болов уу? Хүнлэг байгаа ч гэж хэлмээр байна. Шударга шүүх, шүүхийн бүрэлдэхүүн минь энэ бүгдийг эерэгээр шийдэж зөвхөн үнэн зөвийг олж шийдвэрлэж хараат бус гэдэг утгаараа хэзээ ч мөнгөнд идэгдэхгүй үнэн зөвийг шийдвэрлэж бид бүгдийн хүсэлтийг тунгаан үзэж биелүүлж өгөөсэй гэж хүсэж байна. Шүүхийн бүрэлдэхүүндээ маш их итгэж байгаа шүү. Иргэдийг төлөөлж байдаг иргэдийн төлөөлөгч нартаа хандаж хэлэхэд үнэн зөв саналыг та нар минь эцсийн шатанд өгдөг.

Тийм болохоор маш үнэн зөв саналаа өгөөсэй гэж гуйж бас итгэж байна. Шүүх эмнэлэгт охин дээрээ очиход миний охин тэрэг нь орон дээр улаан даавуун бүтээлэгтэй гарч ирсэн. Ээж нь охиноо зулай хэсэг газраас нь хөлийн хуруу хүртэл тэмтэрч үзсэн. Үнэсэж, үнэртэж бүх биеийг нь тэмтэрсэн.Миний охины ам хагас онгойлттой шүдээ зуусан, буйл шүд нь цусанд нэвчиж шарласан, уруулын дээд талд урагдаж сэтэрсэн байсан. Мөн хоёр гуяны дотор хэсэгт хөхрөлт үүссэн байсан. Хэргийн газрын үзлэгийн зургийг харахад миний охины дээд уруул хавдаж, томбойж сэт цохиулсан байсан. Мөн хамар нь хавдартай уруулын хэсгийн дагуу харалдаа хонхойтол цохисон байсан. Хэд хоногийн хоногийн дараа дахин очиж харахад хавдар нь буусан, хамрыг нь өөтэй зассан байсан. Тухайн эмчээс асуухад хөлдөөгчинд байхад хавдар буудаг гэж хэлсэн. Мөн задланд ороод, гарахдаа нүүр амыг нь янзалдаг гэсэн. Нүүр нь бага зэргийн мэдэгдэхүйц кремдсэн байсан. Хүү маань өдөр бүр үргэлж анай дээрээ очоё гэдэг. Надад үнэхээр хэцүү байна.  Мөн талийгаачийн ээж “Цагдаагийн албаны дарга Лхагвасүрэн анх гурван этгээд байсан гэж хэлж байсан. Гэвч цаг хугацаа өнгөрөхөд хоёр болчихсон. Би гуравдагч этгээдийг мэдмээр байна” хэмээсэн байна. Тус хэргийн шүүх хурал дуусаагүй байгаа бөгөөд сэжигтнүүдэд үйлдэл тус бүрээр нь зүйлчлэн ял оноохоор болжээ.

Image result for 13 настай охины хэрэг

Related image

Image result for 13 настай охины хэрэг

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close