Бусад хүмүүс

Жастин Бибер шинэ найз бүсгүйгээ олны өмнө үнсэв

Жастин Бибер, Хэйли Болдуин нарын харилцаа дэндүү халуухан байгаа бололтой. Сүүлийн үед тэдний дотно харилцаа олонд ил болсон төдийгүй хосууд ч гудамж талбайд хамтдаа явж харагдахаас санаа зовохоо больжээ.

Өнгөрсөн долоо хоногт 24 настай Бибер, 21 настай Хэйли нар гудамжинд үнсэлцэж байгаад гэрэл зурагчдын нүдэнд өртсөн байна. Гэхдээ тэдэнд папарацци нар зургийг нь авч байгаа эсэх нь огт хамаагүй мэт байсан гэнэ.

Харин өчигдөр хосууд зугаалж яваад Биберийн машин гэнэт эвдэрч замын голд зогссон тул алдартнууд энгийн хүмүүс шиг цагдаа хүлээн учраа олохгүй зогсож байхыг шүтэн бишрэгчид нь харж, зургийг нь дарж дөнгөсөн байна.

Эх сурвалж www.wikimon.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close