Бусад хүмүүс

Гоолигжих хоолны дэглэмийг хамтдаа зохиоё

Би бага хүүгээ төрүүлээд 50-72 к г болтлоо таргалсан. Хүүгээ дөрвөн сар хүртэл нь юун жин, таргалалтдаа санаа зовох нь бүү хэл, үсээ ч самнах зав гардаггүй байсан. Харин нэгэн танилынхаа зөвлөмжөөр давсгүй хоол идэж хоёр сарын дотор 18 кг турсан.

Турахаар шийдсэн бол өдөр бүр жингээ хэмжиж, хоол хүнсний орц найрлагандаа анхаарах нь хамгийн чухал гэдгийг ойлгосон юм. Миний хувьд өнгөрсөн хоёр сарын хугацаанд ямар дэглэм барьж турсан амжилтаасаа “Монголжингоо”-гийн уншигчидтайгаа дэлгэрэнгүй хуваалцахаар шийдлээ.

08.00 цагт-Өглөө босонгуутаа 600 гр буцалсан хүйтэн бүлээн ус уудаг. Ингэснээр өтгөнөө өлөн дээрээ гаргаж, гэдсээ цэвэрлэх маш сайн талтай юм шүү.

08.40 цагт- Нэг аяга элгэн тараг ууна. Таргаа уунгуутаа араас нь амны 3 халбага геркулес буюу овъёосны нэвсийг хүйтэн бүлээн буцалсан усанд хутгаад иднэ.

09.00 цагт-Хоёр өндөг ямар ч тосгүй хайруулын тавганд шараад иднэ.
Ингээд үүнээс хойш өдрийн цайны цаг хүртэл ус сайн ууна. Би ажилдаа явахдаа ч саванд ус хийгээд гардаг. Замдаа уугаад л явдаг. “Фигур” салоны захирал Н.Оюунбаяр “Усаа сайн уух хэрэгтэй. Учир нь целлюлит хүний өтгөн, шингэнээр гадагшилдаг” гэж хэлсэн байдаг. Тиймээс би өдөрт 2-3 литр ус түвэггүй уучихдаг. Хүн заримдаа өлсөж байгаа, эсвэл цангаж байгаагаа ялагхгүй хэт их иддэг юм шиг санагддаг болсон шүү. Заримдаа дотор харлаад өлсөөд байгаа юм шиг болоход ус сайн уухад тэр мэдрэмж дарагдчихдаг.

10.00-12.00 цаг хүртэл-Алим, тараг иднэ. Хүссэнээрээ.

13.00-14.00 цагт-Өдрийн хоолоо иднэ. Байцаатай үхрийн махтай шөл. Хүссэнээрээ идэж болно.

14.00 цагаас хойш-Унтах хүртлээ алим, тараг, ус гэсэн хүнсийг хүссэнээрээ хэрэглэж болно.
Гол нь ходоодоо хоосон байлгаж болохгүй шүү. “БИ ГОЁ БОЛЖ БАЙНА” “БИ ҮҮНИЙГ ИДВЭЛ ГОЁ БОЛНО” гэдэг үгийг өөртөө өдөр бүр, цаг тутамд хэлж байгаарай. Тэгвэл аяндаа энэ хоолнууд амттай санагдаад ирнэ.
Жингээ хасч байгаа хүн доорх хүнснээс татгалзах ёстой шүү.

Гурил: Цагаан гурилын 80 хувь нь нүүрс ус байдаг. Нүүрс ус нь таргалалтыг өдөөх гол зүйл болдог
Нарийн боов: Ганцхан ширхэг хэвийн боов таны өдөрт авах ёстой илчлэгийн хэмжээтэй дүйдэг. Өөрөөр хэлбэл, та өдөрт 2300 ккал хүнс идвэл таргалахгүй. Гэтэл ганц хэвийн боов 2000 ккал гэхээр нарийн боовны таргалуулдаг ид шид тодорхой байгаа биз /
Чихэрлэг зүйлс, элсэн чихэр: Элсэн чихэр хүний биед шингэхдээ шууд өөх болон хувирдаг
Давс: Давс нь хүний бие дэх усыг барьж байдаг болохоор жинг бууруулахгүй бариад байдаг
Бүх төрлийн будаа: Ганцхан аяга цагаан будаа л гэхэд таны авах ёстой илчлэгийн дөрөвний нэгийг эзэлчихдэг. Цаана нь та зөндөө юм иднэ шүү дээ
Гоймон: Нэг аяга хоолонд агуулагдах гоймон 400 орчим ккал. Та ердөө л 2300 ккал идэх ёстой
Төмс: Ашигтай бодисоор бага мөртлөө дэндүү их илчлэгтэй
Чипс: 41 гр чипс 200 ккал. Тэгвэл уутаар нь идвэл 500-600 ккал
Самар: Самарын 60-70 хувь нь єєх тос байдаг ч тvнд холестрин байдаггvй. Гэхдээ самар маш их илчлэгтэй

Миний хувьд хоолны дэглэмээ дээрх байдлаар баримтлаад явж байна. Ямартаа ч 18 кг-ийг хаяж чадсандаа баяртай явдаг. “Монголжингоо”-гийн бүсгүйчүүдэд маань ч гэсэн гоолигжих хоолны дэглэм байгаа бол сэтгэгдэл хэсэгт хуваалцаарай.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close