Бусад хүмүүс

“ТАВАН ХУШУУТ” ГАВРЫГ ХААНА ТҮРХЭЖ БОЛОХГҮЙ ВЭ?

Вьетнамын жижигхэн савтай энэ түрхлэг буюу бидний хэлж заншсанаар “Гавар” тос нь импортын шинэ, үнэ хямд хэрэгсэл байсан учир манайд их дэлгэрсэн юм. Энэхүү ид шидтэй тосоор янз бүрийн өвчнийг эмчлэхээр оролдож, түүнийг зориулалтын бусаар байнга хэрэглэж иржээ. Энэ тос өнөөдөр ч нэр хүндээ алдаагүй бөгөөд түүнийг хэрхэн зөв хэрэглэх, ямар аюул дагуулдаг тухай өгүүлэхээр бид шийдсэн юм.

Найрлага

Вьетнамчуудын өөрсдөө эмэндээ хэрэглэдэг бэлдмэлүүд энэ өвөрмөц түрхлэгийн найрлагад ордог байна. Энэ нь жинхэнэ цэвэр тос бөгөөд найрлагад нь батраш, камфор,зөгийн лав, парафин тос ордог байна.

Зөв хэрэглэх

Вьетнамд эмч нар “Алтан таван хушуу”-г (эх оронд нь ингэж нэрлэдэг) олон өвчний үед хэрэглэдэг бөгөөд тосыг нэлээд үр нөлөөтэй түрхлэг гэж үздэг байна. Хамрын ханиад, шуухтинаа болон бусад ийм төрлийн өвчний үед голдуу хэрэглэдэг. Хятадын уламжлалын дагуу зарим өвчинд таардаг хүний биеийн янз бүрийн хэсгийн цэгийг харгалзан гаврыг хэрэглэнэ.

Өвчин намдаах, цусны урсгалыг нэмэгдүүлэх, холбоос, шөрмөс болон үений асуудлын үед хаван буулгахад ийм халдаг гаврыг хэрэглэдэг байна. Үйлчилгээний зарчим нь энгийн бөгөөд маш үр нөлөөтэй, тодруулбал арьсыг халааж, түрхсэн газар руу цусыг гүйлгэж, хаванг буулгаж, булчингийн эдийг тайвшируулна. Гаврыг тодорхой газруудад өөрөөр хэлбэл толгой өвдөхөд чамархайд, ханиад томууны үед нуруу, цээж, гэдсэнд түрхэнэ.

Шумуулд хазуулахад “Алтан таван хушуу” маш сайн тус болдог бөгөөд тос их хүйт оригуулж, арьсны хариу үйлдэл нь хазуулсан газарт биш, харин бэлдмэлийн хүйтэн үйлчлэлд төвлөрдөг байна.

Гавархэрэглэхгүй байх

Тосыг салслаг бүрхүүлд огт түрхэж болохгүй! Жишээ нь, хамарт. Ийм газарт тос түрхэснээр хүчтэй хариу үйлчлэл, таагүй мэдрэмж төрүүлдэг бөгөөд энэ байдал нь хэдэн өдрөөр үргэлжилж мэднэ.

Түүнчлэн халуун оргиулдаг ийм тосыг байнга хэрэглэх нь буруу бөгөөд бэртэж гэмтэх, булчин, шөрмөс сунахад тос түрхэж үрэх хэрэггүй, харин зүгээр л түрхээд, тос шингэхийг л хүлээх хэрэгтэй. Өвчин намдаах, цусны урсгалыг нэмэгдүүлэх, хаванг буулгах зорилгоор халаагч тосыг хэрэглэнэ. Хэрвээ үрвэл нэмж гэмтэхэд хүргэж мэднэ.

Хэрвээ ханиад томууг эмчлэх, биеийн байдлыг сайжруулах зорилгоор тосыг хэрэглэж байгаа бол үрж илэх нь харш биш.

Эсрэг заалт

Тосонд орж байгаа бүх бүрдэл хэсэг нь маш хүчтэй харшил үүсгэгч болох нь найрлагаас тодорхой харагдаж байна. Хэрвээ та урьд нь цэцэг, мод болон бусад ургамлын харшилтай байсан бол, эхлээд турших журмаар хэрэглэх хэрэгтэй. Тодруулбал бугуйны дотор талд багахан тос түрх.

Хэрвээ цочрол өгч байгааг мэдэрвэл та тосыг огт хэрэглэх хэрэггүй. Түүнчлэн хоёр ой хүрээгүй хүүхдүүд болон жирэмсэн эмэгтэйчүүд энэ бэлдмэлийг хэрэглэж болохгүй. Учир нь харшил үүсгэгчдэд мэдрэмтгий байдал нь бусад насанд хүрэгчийнхээс нэлээд их байдаг юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close