Бусад хүмүүс

ТАНЫГ ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ХАРАГДУУЛАХ 12 БҮТЭЭГДЭХҮҮН

Үзэсгэлэнтэй, өнгөлөг толигор арьстай болохын тулд заавал үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүнийг авч мөнгөө үрэх хэрэггүй юм. Мөн бид тэдгээр үнэтэй бүтээгдэхүүнийг арьсандаа хэрхэн хэрэглэх, тэрчлэн үзүүлэх нөлөөг нь төдийлөн мэддэггүйн улмаас тэр бүр зөв зохистой хэрэглэж чаддаггүй. Тэгвэл бид та бүхэндээ арьсыг торгомсог зөөлөн болгож, залуу төрхийг удаан хадгалах аргуудаас хуваалцаж байна.

1 Улаан лооль

Улаан лооль жимс нь ядарсан, өнгөө алдсан арьсыг сэргээж, гэрэлтсэн болгодог. Үүний тулд та лоолийг зүсэж, доторх шүүсийг нь арьсандаа нимгэн, жигд түрхэж өгөөрэй. Ойролцоогоор 20 орчим мунут байлгасны дараа бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Тус маскыг тавьсны дараа таны арьс, зөөлөн, чийглэг, өнгөлөг болсон байх болно.

2 Төмс

Төмс нь арьсыг залуужуулах, өнгийг нь сэргээх өндөр үйлчилгээтэй юм. Ялангуяа үрчлээ сууж байгаа болон, хэт хуурай арьстай бүсгүйчүүдэд ихээхэн тохиромжтой. Төмсөөр маск бэлтгэхдээ, та 1 ширхэг төмсийг хальсалж, холигчоор хольж нухсаны дараа дээр нь бага зэрэг нимбэгний шүүсийг хийж хольно. Ийнхүү маскаа 15 орчим минут арьсандаа тавьж, бүлээн усаар угаах хэрэгтэй. Ихэвчлэн үдшийн цагаар тавихад илүү тохиромжтой байдаг.

3 Нимбэг

Нимбэг жимс нь арьсыг цайруулж, өнгийг нь сэргээх үйлчилгээтэй. Мөн батга болон хөгшрөлтөөс үүдэлтэй нөсөө толбыг арилгаж, гэрэлтсэн төрхийг удаан хадгалдаг. Та өдөр тутамдаа нимбэгний шүүсээр нүүрээ цэвэрлэж, арчиж болно.

4 Зуун настын шүүс

Айл бүхэнд ургадаг зуун наст ургамлын шүүс нь арьс арчилгаанд онцгой тустай бүтээгдэхүүн юм. Хуурайшиж, өнгөө алдсан арьсыг сэргээж, тослогийн тэнцвэрийг ч мөн хадгалдаг. Мөн хэрэв таны нүүрээр батга, харшлын гаралтай тууралт гардаг бол зуун настын шүүсийг түрхэж болно. Зуун настын ургамлаас багаханыг тайрч, дотор шүүсээр нь нүүр, болон асуудалтай хэсгийн арьсаа арчаарай!

5 Өргөст хэмх

Өргөст хэмх нь батгыг эмчлэхэд сайн нөлөөг үзүүлдэг. Мөн арьсыг шаардлагатай амин дэмээр тэтгэж, залуу төрхийг авчирдаг аж. Үүний тулд та өргөст хэмхнээс нимгэн хэрчиж, түүнийгээ нүүрэндээ тавиад 15 орчим минут байлгаарай. Долоо хоногт 4-5 удаа хэрэглэж болно.

6Хүнсний сода

Хүнсний содаг төрөл бүрийн хоол хүнс болон цэвэрлэгээ, тэрчлэн эрүүл мэндэд хүртэл өргөнөөр хэрэглэдэг. Энэ нь арьсны давхаргыг шинэчлэх, үхэжсэн арьсыг гуужуулж, нүүрийг цайруулах тустай. Мөн тослогыг тэнцвэржүүлдэг аж.

Та сода болон оливийн тосыг ижил хэмжээтэй хольж нүүрэндээ түрхэн, скраб маягаар ашиглаж болно. Мөн 1 цайны халбага сода болон ижил хэмжээтэй таргыг хольж нүүрэндээ түрхэсний дараа 10 минутын дараа угаах хэрэгтэй. Ингээд таны арьс торгомсог зөөлөн, чанга болсон байх юм.

7 Зөгийн бал

Зөгийн бал нь арьсыг чийгшүүлэх, гүн тэжээл өгч, арьсанд шаардлагатай эрдэс бодисоор хангахад чухал үүргийг гүйцэтгэдэг. Мөн үрчлээс арилгахад өндөр ач тустай юм. Түүнчлэн эмзэг, мэдрэмтгий арьсанд ч мөн сайнаар нөлөөлдөг. Та цэвэр зөгийн балнаас нүүр, хүзүү орчимдоо түрхэж 20 минут болсны дараа бүлээн усаар угаагаарай.

8 Кокосын тос

Сүүлийн үед охидын дунд эрэлттэй байгаа тус бүтээгдэхүүн нь томоохон супермаркетуудаар худалдаалагддаг. Үнийн хувьд харьцангуй үнэтэй мэт боловч, та үүнийг үс, нүүр гээд бүхий л хэсэгтэй түрхэснээр арьсны асуудлаас ангижрах боломжтой.

Мөн эрүүл мэндэд ч мөн сайнаар нөлөөлдөг. Тус бүтээгдэхүүнийг арьсандаа түрхэж, 5 орчим минут болгосны дараа бүлээн усаар угаагаарай.

9 Оливийн тос

Оливийн тосыг нүүр болон арьсандаа түрхэснээр, үрчлээнд сайнаар нөлөөлдөг. Мөн арьсыг давхар гүн чийгшүүлж, элдэв харшил, тууралтыг багасгадаг юм. Гэвч тослог арьстай бүсгүйчүүд түрхэхдээ болгоомжтой байх хэрэгтэй. Тус тосноос 1-2 дуслыг гартаа авч, нүүрэндээ түрхэж байгаарай. Энэ нь үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэснээс ч илүүтэй, арьсыг торгомсог зөөлөн, эрүүл болгодог.

10 Витамин Е

Энгийн нэгэн витамин Е-гийн капсульд, арьсны өнгийг сэргээж, үрчлээг багасгах маш олон ид шид нуугдаж байдаг. Та үүнийг төрөл бүрийн эмийн сангуудаас худалдаж авах боломжтой бөгөөд зөвхөн нүүр гэлтгүй уруул гээд арьсны асуудалтай хэсэгтээ түрхэж болно.

11 Нохойн хошууны тос

Тус жимс нь манай оронд маш түгээмэл ургадаг билээ. Жимсний тос нь үрчлээс болон бусад насжилтын асуудалд сайнаар нөлөөлдөг. Арьсандаа тосноос багаханыг авч, нимгэн жигд түрхэхэд хангалттай. Эсвэл түрхдэг тосондоо багаханыг нэмэхэд асуудалгүй юм.

12 Элсэн чихэр

Элсэн чихэрийг гоо сайханд ашиглахдаа ихэвчлэн скраб тэрчлэн вакс болгон хэрэглэдэг. Скраб болгосноор арьсны үхэжсэн, илүүдэл давхаргыг хуулахаас гадна, илүү гэрэлтсэн зөөлөн болгодог. Та арьсаа чийгтэй байхад нь багахан элсэн чихэр гартаа авч, нүүрэндээ жигд тараан зөөлөн үрж өгөөрэй. 7 хоногт 1 удаа хэрэглэхэд тохиромжтой.

Дээрх бүтээгдэхүүнүүд нь арьсанд ямар нэгэн сөрөг нөлөөг үзүүлэх нь бага бөгөөд хэрэв харшлах шинж тэмдэг мэдэгдвэл, хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close