Бусад хүмүүс

БЭЛЭГ СЭЛТ ИХ ӨГӨХӨӨР ТЭРЭНДЭЭ ХОРОГДООД НАДААС САЛЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ЮМ БОЛВУУ?

Зөвлөгөө авах хүн санаанд орохгүй байхаар ийшээ бичиж байнаа. Би 29-тэй өмнө нь гэрлэж байгаагүй залуу. Манай найз охин надаас 1 эгч. Бид хоёр үерхээд 1 жил болж байна. Бид хоёр хоёулаа хартай. Хэд хоногийн өмнө найз охин маань шоудчаад согтуудаа ингэж ярьлаа:

Бид хоёрыг анх удаагаа унтахаас 2 хоногийн өмнө гэрт нь нэг залуу ирээд унтсан. Мөн 2 сарын өмнө бид хоёр 3 долоо хоног салсан байсан. Тэр хооронд салаад удаагүй байтал 2-3 залуутай интернэтээр танилцаад, уригдаад, эцсийн дүнд унтсан гэж ярилаа.

Одоо эрүүл болсны дараа энэ бүгдийг үгүйсгээд: “Хайр нь тоглосон юмаа, чи намайг тоохгүй байхаар хардуулах гээд санаанаасаа зохиогоод ярьсан юм” гээд байнаа. Үнэн худал нь мэдэгдэхгүй байна.

Найз охин маань надад их халамжтай, өглөө, өдөр, орой надад хоол хийж өгдөг, массаж гэх мэт намайг арчилж торддог. Тийм болохоор хэлснийг нь мартаад өнгөрөөх үү, эсвэл салах уу? Бие биендээ дассан болохоор ганц бие боллоо гэхэд их сонин, ганцаардмал мэдрэмж төрөх гэж байна. Яах вэ? Өрөвдөөд, уучлая гэхээр боломжтой, гэхдээ эмэгтэй хүн нь ингэж өөрийнхөө амнаас хэлж байхад эрэгтэй хүн нь тэнэг юм шиг юуч сонсоогүй өнгөрөөх нь зөв үү?

Би бизнестэй, ажилтай, амьдралын хэрэгцээгээ өөрийн хүчээр хангаад явж байдаг. Найз охин маань ажилгүй, орлогогүй боловч сайхан, мөнгөтэй гэр бүлээс гаралтай, ар тал сайтай. Найз охин маань одоогийн байдлаар манайд ирж хонодог. Мөн би төрөл бүрээр үнэт эдлэл, шуба хувцас цүнх гэх мэт хэрэгцээг нь хааяа авч өгдөг, ажилтай болгохын тулд төрөл бүрийн курст суулгаж, өөрийнх нь наймааа арилжаанд 2 сая төгрөгөөр буцалтгүй тусламж олгож дэмжиж байсан. Эмэгтэй хүнийг эрхлүүлж, бэлэг сэлт их өгөхөөр тэрэндээ хорогдоод надаас салж чадахгүй байгаа юм болвуу?

Өөрийн хэлж буйгаар надаас хүүхэдтэй болохыг мөрөөддөг, гэр бүл болохыг мөрөөддөг гэж ярьдаг. Гэхдээ согтуудаа, салвал чамаас илүү залуучууд надад зөндөө олдоно гэж томорсон. Тэгсэн сая надтай байрнаас болж нийлсэн гэж бас хэллээ, согтуудаа.

Найз охин маань их хурц ааштай, хөгжилтэй хүн. Би бол тайван, үг цөөтэй. Өмнө бид хоёрыг салсан байхад би нэг охинтой фэйсбүүкээр бичсэн байсныг харсан. Миний утсыг аваад үзчихдэг. Тиймээс, найз охин маань үе үе миний гаргасан алдааг надад сануулж намайг дарамталдаг. Бид хоёрыг албан ёсоор үерхэж эхлэхээс өмнө энэ явдал гарсан. Тэр үед би салах боломжтой байсан ч, тууштай яваад үерхэе гэж өөрөө санал болгосон. Энэ хүнийг орхимооргүй байсан.

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. minii bodol ta2 salah hereggu baih.
    harinch ulam haluun dulaan baij tsaashdin amidrlaa tolvolood.
    huuhedtei bolson der baihaa

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close