Бусад хүмүүс

Эхнэртэй эрд гэрлэх санал тавьж СӨГДСӨН бүсгүй ичигвэртэй байдалд оржээ /бичлэг/

Nigerianeye.com -д мэдээлснээр Нигери улсын нийслэл Найроби хотын худалдааны төвд олны нүдэн дэр эр хүний өмнө сөгдөн гэрлэх санал тавьсан бүсгүй ичигвэртэй байдалд орж нүдэндээ нулимстай зугтан оджээ. Нэгэн худалдааны төвийн цахилгаан шатны дэргэд хар даашинзтай бүсгүй залуу эрийн өмнө сөгдөн бөгж гаргаж гэрлэх санал тавьжээ. Бүсгүйн санал эрэгтэйд гэнэтийн зүйл болж цочирджээ. Тэрээр гараа занган болж байгаа явдалд ямар ч хамаагүй мэт зүр үзүүлж байна. Эцэст нь бүсгүйн дэргэд очиж татаж босгоод чихэнд шивэгнэсний дараа орхин оджээ. Эх сурвалжийн мэдээлснээр тэрээр эхнэртэй агаад энэ тухайгаа бүсгүйд шивнэж хэлсэн гэнэ. Үүний дараа бүсгүй уйлан гүйжээ. Цахим хэрэглэгчид түүнийг зоригтой боловч тэнэг алхам хийсэн гэж дүгнэжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close