Бусад хүмүүс

Хэнтийн тойрогт нэр дэвшигчид есдүгээр сарын 14-нд тодорхой болно

Ирэх аравдугаар сард Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт УИХ-ын нөхөн сонгууль болно. Үүнтэй холбоотойгоор СЕХ хуралдаж сонгуультай холбоотой зарим асуудлыг хэлэлцэн, холбогдох шийдвэрийг гаргажээ.

Тус хуралдаанаар 2018 оны аравдугаар сарын 7-нд болох УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой асуудлаар хариуцсан дарга нарын мэдээллийг сонсчээ. Хуралдаан УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуулийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг хэлэлцэж баталсан байна. Түүнд, сонгуульд бэлтгэх ажил болон сургалт, сурталчилгаа, сонгогчдын боловсрол, сонгуулийн автоматжуулсан системийн бэлтгэлийг хангахтай холбоотой нийт 50 орчим асуудлыг хэрэгжүүлэхээр тусгажээ.

Хуралдаанаас УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуулийг зохион байгуулахтай холбоотой ажлын цаг хугацааны хуваарийг нарийвчлан гаргажээ.

Мөн УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуулийг зохион байгуулах Хэнтий аймгийн сонгуулийн хороог есөн хүний бүрэлдэхүүнтэй байгууллаа. Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн нэрс ирэх есдүгээр сарын 14 гэхэд тодорхой болох юм байна.

Энэ тухай СЕХ-ны тогтоолд, тус тойрогт хамаарах сумдын сонгуулийн хороог Сонгуулийн тухай хуульд заасны дагуу байгуулж ажиллуулах, сонгуулийн тухай хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа чанд мөрдөж ажиллахыг Аймгийн сонгуулийн хороонд даалгасан байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close