Бусад хүмүүс

ЯНЗ БҮРИЙН ЮМ ХЭРЭГЛЭЖ БАЙХААР ТАРАГ УЧИР НЬ НҮҮРНИЙ АРЬСЫГ ТОЛИГОР САЙХАН БОЛГОНО /ҮНХЭЭР САЙН ЮМАА/

Тараг нь уухад амттай, ашигтай төдийгүй гоо сайханд ч бас тустай. Гоо сайхан нь ямагт толигор, зөөлөн арьснаас эхэлдэг. Арьс бол гоо сайхны илрэл төдийгүй бидний эрүүл мэндийн толь болдог.

Бие организмд ямар өөрчлөлт болж буйг илэрхийлэгч хэмжүүр л гэсэн үг. Ийм учраас үргэлж сайхан харагдахын тулд арьсаа бөөцийлж, арчилж байх хэрэгтэй.
Нас ахих тусам арьсаа залуу сайхан байлгахыг хүсвэл системтэй арчлах шаардлагатай.

Нүүрний арьсаа эрүүл сайхан байлгах олон арга бий. Үүний тулд гоо сайхны салонд үйлчлүүлэх эсвэл гэртээ өөрөө өөрийгөө арчлах хэрэгтэй болно. Арьсныхаа эд эсийг залуужуулахын тулд байнга чийгшүүлж, цэвэрлэж, тэжээл өгч байх хэрэгтэй.

Арьс бол маш олон үүрэг гүйцэтгэдэг чухал эрхтэн. Гадаад орчноос хамгаалаад зогсохгүй хүчилтөрөгчөөр амьсгалж, хорт бодисыг бие организмаас гадагшлуулдаг байна.

Арьсанд тархсан тосны булчирхай нь арьсыг тосолж, эрүүл сайхан байхад тусалдаг арьсны өөх тосыг бий болгодог. Зарим үед энэхүү тосны булчирхайн хэвийн үйл явц алдагддаг бөгөөд ямар хэмжээний тос ялгаруулж буйгаас хамааран арьсыг хэвийн, тослог, хуурай, холимог хэмээн ангилж үздэг.

Хэвийн арьс нь толигор, зөөлөн, шар үсний нүх нь томроогүй, жигд өнгөтэй байдаг. Батга, судасны судал ч байдаггүй.

Харин тослог арьс нь гялалзаж, болхи харагдана. Шар усны нүх нь томорч, зүйрлэвэл яг л жүржийн хальс шиг болдог. Тосны булчирхай хэт их тос ялгаруулснаас болж шар үсний нүх нь томорч бохирдон батга үүсдэг. Гэхдээ тослог арьсны нэг давуу чанар нь хөгшрөлт удаан явагддаг онцлогтой.

Хуурай арьсны хувьд үрчлээс амархан үүснэ. Гадна орчинд эмзэг, амархан гэмтэж, суларна.
Тослог, хуурай аль алиныг нь агуулсан холимог арьстай байх тохиолдол цөөнгүй бий. Хамар, дух, эрүү орчим тослог харин нүдний орчим, хүзүүний хэсгээр хуурай байх нь элбэг.

Холимог арьсыг арчлах нь харьцангуй хэцүү бөгөөд арьсны хэсэг тус бүрт ялгаатай арчилгаа шаардагдана. Хамгийн гол нь бүх төрлийн арьс арчилгаанд байнгын цэвэр байдал бүхнээс илүү чухал.

Нүүрний арьс байнга цэвэр байх шаардлагатай. Учир нь орчны бохирдол, гоёлын энгэсэг, тоос тоосонцор нь арьсан дээрх тостой холилдож, арьсыг чөлөөтэй амьсгалах боломжгүй болгон, батга гарах нөхцлийг бүрдүүлж өгдөг.

Нүүрний арьсыг угааж цэвэрлэж болох ч гэрийн нөхцөлд бэлтгэсэн лосьоноор арчилж цэвэрлэх нь илүү тохиромжтой.

Ямар ч төрлийн арьсыг тараг маш сайн цэвэрлэж, цайруулдаг. Ийм арчилгааг өдөр бүр хийсэн ч болно. Тослог арьсанд илүү исгэлэн бүтээгдэхүүн тохирдог тул дулаан газар 2 – 3 хоног байсан таргаар цэвэрлэхэд илүүтэй тохирдог.

Нүүрний арьсыг цэвэрлэх нь тун хялбар. Хөвөнгөө тарганд дүрж, тойрог хөдөлгөөнөөр нүүрээ арчиж цэвэрлэнэ. Арчих бүрт хөвөн тампоны гадаргууд бохирдол наалдаж үлдэнэ. Хамгийн сүүлд нь тарагныхаа үлдэгдлээ арилгах хэрэгтэй.

Тослог арьсыг сүүний шар усаар тогтмол угааж байх нь тустай. Шар усыг тарагнаас маш амархан гарган авч болно. Таргаа гал дээр халаахад аяндаа шар ус ээдэм болон ялгарна. Аарцаар нь нүүрэндээ бигнүүр тавьж, шар усаар нь нүүрээ угааж цэвэрлэх хэрэгтэй.

Хуурай арьсыг таргаар цэвэрлэхэд хорсож, халуу оргиж болно. Тэр үед нь арьсаа бүлээн усаар угааж тарагнаас цэвэрлэ. Харин тослог арьстай бол нимгэн тарган бигнүүр тавьж өглөө болтол байлгаж болно.

Тослог арьсанд олон тооны хар толбонууд үүссэн байдаг. Түүнийг овьёосны гурил, цагаан будаа, хүүхдийн будаа, тарагны тусламжтайгаар цэвэрлэж болно. Будаагаа махны машинаар машиндаж нунтагла.

Нэг стаканд дээрх хольцоо хийж нэг халбага хүнсний сод нэмээд, бүгдийг сайтар хутгаж, битүү тагласан шилэн саванд хийж хадгална. Нүүрээ цэвэрлэхдээ нэг халбага холимгоо тарганд хутгаж, кашиц маягтай болгоно.

Цэвэр хөвөн тампонд кашицаа түрхэж, дух, хүзүү, эрүүний хэсэгтээ түрхэнэ. Арьсандаа тойрог хөдөлгөөнөөр, чөлөөтэй гулгах боломжгүй болтол нь иллэг хийнэ. Дараа нь бүлээн усаар угаахад арьсны үхэжсэн хэсэг, бохирдол, тоосноос бүрэн цэвэрлэгдсэн байх болно.

Арьсанд гүн цэвэрлэгээ хийх гуужуулах тосыг гоо сайхны салоноос өндөр үнэтэй худалдаж авахын шаардлагагүй. Гэртээ өөрөө бэлтгэж болно. Хуурай болон хэвийн арьсанд дараах бэлдмэлийг хэрэглэхэд илүү тохиромжтой. Үүнд:

Өндөгний шарыг ялгаж аваад түүн дээрээ бага зэрэг тараг холино. Дараа нь тасралтгүй хутгаж дээр нь архи, хагас нимбэгний шүүс шахаж хийнэ.

Ийм бэлдмэл нь нүүрийг маш сайн цэвэрлээд зогсохгүй, тэжээл өгч цайруулах үйлчлэл үзүүлдэг.

Хэрвээ таны арьс холимог, дух, хамар, эрүүний доор хэсгээр тослог, харин хүзүүгээрээ хуурай бол өглөөдөө ургамлын хандаар, оройдоо цөцгийтэй таргаар нүүрээ цэвэрлэж байх хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close