Бусад хүмүүс

Чамд гадаадын аль их сургууль тохиромжтой вэ? (сонжоо)

Гадаадад боловсрол эзэмшихийг хүсдэг хүн болгон анхаарлаа хандуулаарай. Бид чиний соёлын сонирхол, амьдралын хэв маягт яг тохирох сургуулийг олж өгье.

Чамд гадаадын аль их сургууль тохиромжтой вэ? (сонжоо)
Жич: Хариулт нь дэндүү өнгөц бөгөөд ул суурьгүй санагдаж магадгүй юм. Гэхдээ л бид сургуулиа сонгохдоо мэддэг хэл, очоод таньдаг хүний элбэг байдал зэргээс бусад зүйлсийг төдийлөн харгалзаж үздэггүй. Харин энэ сонжоо яг чамд тохирох, чиний огт бодож үзээгүй сонголтыг харуулах болно. Тийш өргөдөл бичиж яагаад болохгүй гэж? * “Оюуны бядтай” сарын онцлох нийтлэл

8. Хэрвээ ихэнх хариулт чинь 1 бол: Гэгээн Эндрюсийн их сургууль (Шотланд)
Шотландын өндөр толгод чамайг дуудаж байна. Виллиам Валлэйсийн нутгийн өтгөн ногоон талыг таашаадаг, түүхийн арвин эх булгийг сонирхох хүсэлтэй бүсгүйд энэхүү эртний сургууль тун оновчтой сонголт болно.

9. Хэрвээ ихэнх хариулт чинь 2 бол: Гранадагийн их сургууль (Испани)
Энэхүү Испанийн алдарт сургууль чиний сонирхолд яг нийцнэ. Өглөө нь хичээлдээ явчихаад өдрийн завсарлагаар siesta (дуг нойр)-оо аваад л амьдраад байж дээ. Бухын тулаан, сангри (улаан дарсны ундаа), тапа (шарсан зууш) гурав чиний өдөр тутмын амьдралын хэв маяг болох болно. Испани оронд тавтай морил!

10. Хэрвээ ихэнх хариулт чинь 3 бол: Сиднейн их сургууль (Австрали)
Адал явдалтай амьдарч, шинэ туршлага хуримтлуулах дуртай чамд Австралийн ууган сургууль тохирно! Эцэс төгсгөлгүй хөгжилтэй явдлуудад бэлэн байгаарай.

11. Хэрвээ ихэнх хариулт чинь 4 бол: Оксфордын их сургууль (Англи)
Английн ид шидээр дүүрэн хөдөө нутаг чамайг Оксфордын гайхамшигт танхимуудад суралцаач хэмээн урьж байна. Уран зохиол, уламжлал соёлд сонирхолтой чамд сэхээтний хэлтэй энэ ертөнц таалагдах нь гарцаагүй.

12. Хэрвээ ихэнх хариулт чинь 5 бол: Токиогийн их сургууль (Япон)
Түүх агуулсан эгэл гудамжууд, орчин үеийн технологийн хослол болсон Японы хамгийн нэр хүндтэй сургууль чиний хувьд төгс сонголт мөн. Сүши идэж, караокед дуулах оюутан насдаа бэлэн үү?

13. Хэрвээ ихэнх хариулт чинь 6 бол: Копенгагений их сургууль (Дани)
Олон хүн холхидог, чимээ шуугиантай хотоос илүү чамд нам гүм, тухлаг, өөртэйгөө өнгөрүүлэх цаг ихтэй хот тохирно. Хичээлээс хичээл дамжих гудам чинь итгэмээргүй үзэсгэлэнтэй байх болно.

14. Хэрвээ ихэнх хариулт чинь 7 бол: École Normale Supérieure (Франц)
Чиний урлагийн төлөө цохилох яруу уянгат зүрх чинь Парисын анхаарлыг татжээ. Энэхүү элит сургууль чамд дээд зэргийн боловсролыг олгохоос гадна, чөлөөт цагаараа дэлхийн цор ганц музейгээр аялан мэдрэмжээ тэжээх боломжийг олгох болно.

15. Хэрвээ ихэнх хариулт чинь 8 бол: Сөүлийн их сургууль (Солонгос)
Чи цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахыг хүсдэг бөгөөд шинэ зүйлийг туршихаасаа огт айдаггүй нэгэн. Сөүлийн их сургууль чамд оюуны болон соёлын цар хүрээгээ тэлэхэд туслах зөв сонголт байх болов уу.

16. Хэрвээ ихэнх хариулт чинь 9 бол: Йоханнесбургийн их сургууль (Өмнөд Африк)
Адал явдалд адгах ирмүүн хүсэл чинь хил хязгааргүй. Чиний олон төрлийн юманд татагдах сониуч занд чинь энэ сургууль тохирно. Сурахынхаа хажуугаар регби тоглож сураарай.
Эх сурвалж: Охид бүсгүйчүүдийн онлайн найз Гоолингоо.мн – Солонгон охин

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close