Бусад хүмүүс

Тэнгэрээс бороо болж унасан итгэмээргүй зүйлс

Хvн тєрлєхтєн тэнгэр огторгуй руу нисдэг болсон цагаас эхэлж, солирыг эс тооцвол сансарын хог хаягдал гэдэг асуудалтай тулгарсан. Саяхан манай улсын тєв хэсэг болох Бvрэн суманд vл мэдэгдэх биет уналаа гэж шуугиж байсан нь сансарын хог байсан билээ. Тэгвэл єнгєрсєн долоо хоногт дэлхий дээр 6,5 тонн жинтэй хиймэл дагуул унана хэмээн НАСА мэдэгдсэн бєгєєд энэ нь биелэлээ олжээ. Энэ мэтээр дэлхийгээс нисгэсэн зvйлс сансарт замхарах биш эргээд бидэн дээр ирдгийг нотолж байна. Харин хаана унахыг нь энгийн иргэд бид мэдэхгvй нь аймаар ч юм шиг. Харин одоо танд танилцуулах гэж буй зvйлс бол дан ганц сансартай холбоотой бус тэнгэрээс унаж байсан зарим сонин тохиолдолууд юм. Ингээд тэнгэрээс ямар хэмжээний том, сонирхолтой болон муухай зvйлс унадагийг баримтын хамт vзэцгээе.

www.caak.mn (12 фото)

НАСА сансарт 20 жил ажилласан хиймэл дагуулаа дэлхийд унах тухай зарлав. Гэхдээ энэхvv 6,5 тонн жинтэй хиймэл дагуул дэлхийд тэнгэрээс унасан цорын ганц зvйл биш бололтой. (NASA / AP Photo)

www.caak.mn (12 фото)

Агаарын нислэгийн компаниудын хувьд онгоцны хєдєлгvvрийн мєсдєх явдалтай тэмцэх нь чухал асуудал байдаг. Невада мужийн Пенни, Билл Уайт нарын гараж дээр онгоцны хог унасан нь сонин тохиолдол юм. Аз болоход хэн ч бэртсэнгvй. Зєвхєн байшингийн дээвэр цоорч хvмvvс жаахан айснаар энэ явдал єндєрлєжээ. Нислэгийн холбооны тєлєєлєгч энэ талаар мэдэгдэхдээ: Энэ ёстой ховор тохиолдол болсон гэжээ. (Corbis)

www.caak.mn (12 фото)

Жил бvр тэнгэрт болдог солирын борооны урсгал жинхэнэ харууштай зvйлийн нэг. Унаж буй солирууд шєнийн тэнгэрийг зvсэх мэт болж галын наадмыг санагдуулдаг. Дэлхий єєрийн эргэлтийн циклийн vеэр дээрх солирын борооны урсгалтай тулгардаг. Энэ нь ойролцоогоор 8 дугаар сарын 12-ны орчим тохиодог. Энэ vзэгдлийг эрдэмтэд Персейн одны ордноос эхтэй тул энэ нэрээр нь нэрлэдэг. Энэ жил солирын бороог сарны гэрэл хаасан тул одон орон судлал сонирхогчдын урам жаахан хугарчээ. Дээрх vзэгдлийг харж таашаал авахыг хvссэн хэн боловч хотоос аль болохоор зайдуу гарч Персейн одны орд руу харах хэрэгтэй. (NASA)

www.caak.mn (12 фото)

Америкчууд 1979 онд 77,5 тонн жинтэй сансрын Skylab аппарат тэнгэрээс унахдаа «шатаж буй металл нь тэнгэрийн бороо мэт харагдах бєгєєд энэ нь Тусгаар тогтнолын єдрийн салюттай эн зэрэгцэнэ» хэмээн «Time» сонинд бичихэд vнэхээр шоконд орж байжээ. Skylab бол АНУ-ын сансрын анхны станц бєгєєд хэзээ нэг цагт дэлхий рvv унана гэдэг нь гарцаагvй байв. Энэхvv Skylab аппаратыг дэлхий орчмын тойрогт гаргаснаас хойш 6 жилийн дараа, саран дээр амжилттай газардсанаас хойш 10 жилийн дараа дэлхий рvv эргэн ирж энэтхэгийн далай болон баруун Австралийн нутагт унасан аж.  (SSPL / Getty Images)

www.caak.mn (12 фото)

2011 оны эхээр АНУ-ын Арканзас мужид тэнгэрээс олон мянган vхсэн шувуу унажээ. Олон хvмvvс ертєнцийн тєгсгєл гээч болж байна хэмээн бодож байв. Гэвч эдгээр шувуудын vхсэн шалтгаан нь цаг агаар гэнэт муудсанаас болсон гэдэг нь ойлгогдохоор байв. Жишээ нь, хvчтэй салхи, аянга, мєндєр, эсвэл салют буудах vеэр хєдєє хээр сvргээрээ нисч байсан шувууд vнэхээр их айдаг гэдэг нь тодорхой болсон юм. Гэхдээ л шувууд ямар учраас олноор vхэж байгаа талаар эрдэмтэд одоо хvртэл нэгдмэл дvгнэлтэд хvрээгvй байна. (Stephen B. Thornton, The Arkansas Democrat-Gazette / AP Photo)

www.caak.mn (12 фото)

Арканзас болон Луизиана мужид тэнгэрээс олон мянган vхсэн шувуу унасныг бодвол 2010 онд Австралид тэнгэрээс унасан загас амьд байв. Австралийн Лайяману хотод орсон «загасан бороо» анхных биш аж. Ийм явдал 1974, 2004 онуудад болж байжээ. Энэ бороо орох vеэр торнадо болох гэж байгаа мэт сэтгэгдэл тєрvvлдэг боловч vнэндээ тэнгэрээс загаснууд унаж ирж байгаа нь энэ аж. (Hardy)

www.caak.mn (12 фото)

2009 онд шотландчууд газар дээр далайн залхаг мэт цагаан зvйл унасан байхыг хараад мэл гайхаад цэл хєхєрчээ. Зарим хvмvvс наалдамтгай шингэн зvйл хэмээн онолдож байв. Єєр хvмvvс vvнийг мєєг, эсвэл vхсэн эм мэлхийн сэг гэж нэрлэж ч байжээ. (Joost J. Bakker IJmuiden/flickr)

www.caak.mn (12 фото)

Калифорни мужийн Петамул хотын нэгэн байшин дээр унасан энэ фото дуран онгоцноос цээжээ гарган сайхан зураг авах гэсэн зоригтой фото зурагчных гэхэд арай л юу л бол доо. Энэ инээдтэй зvйлд хэн ч итгэхгvй. Энэ дуран хаанаас унасан нь ойлгомжгvй. (George Rose / Getty Images)

www.caak.mn (12 фото)

100 жилийн ємнє Улаан нvдэн гаригаас Египет дээр унасан солирын тvvхийн тухай яриа тал нь бараг домог гэмээр. 1911 оны 6 дугаар сард Александри хотод унасан солирыг Улаан нvдэн гаригийг мєргєєд ойсон солир хэмээн ярьдаг. Тvvхийн зарим баримтыг сєхвєл солир дэлхийд унахдаа нэгэн нохой дээр унахад тэр нохой тэр дороо vнс болон хувирсан гэдэг. Гэвч vнэн хэрэгтээ солир дэлхийд унахдаа тэр даруйдаа хєрдєг хэмээн эрдэмтэд нотолсон учир нохойг солир шатаасан гэдэг нь огт vндэслэлгvй худал зvйл юм. (Photo courtesy of the Smithsonian’s National Museum of Natural History)

www.caak.mn (12 фото)

Тэнгрээс унасан хамгийн муухай зvйл бол «цэнхэр мєс» юм. Vvнийг онгоцны бие засах газраас унасан хvний ялгадас хэмээн нэрлэдэг. 2002 онд Питтсбург хотын нэгэн байшин барга бvхлээрээ ийм мєсєнд дарагджээ. Энэ vзэгдлийн гэм бурууг «US Airways» компани єєртєє хvлээгээгvй ч ажилчдын баг явуулж байшинг цэвэрлэж єгчээ. (PictureNet / Corbis)

www.caak.mn (12 фото)

Тэнгэрээс унасан хамгийн том объект бол хойд америкт унасан Вилламетт нэртэй солир юм. Энэ солир 15,5 тонн жинтэй. Тємєр болон никелиэс бvтсэн. Эрдэмтэд 1902 онд илрvvлсэн бєгєєд хэмжээгээрээ 6 дугаарт ордог. Вилламетт 1492 онд Францын нэгэн коммун дээр унасан гэдэг. 1803 онд олон мянган солир тэнгэрийн гаралтай гэсэн германы физикч Эрнст Хладнигийн онолыг батласан юм. (Boyer, Roger Viollet / Getty Images)

www.caak.mn (12 фото)

Тэнгэрээс унасан зvйлсээс хамгийн vнэтэй нь алт юм! Эрт vед дэлхийд солирын бороо их хэмжээгээр орсноос болж манай гаригийн химийн найрлага єєрчлєгдєж эцэст нь дэлхий дээр бидний эдvгээ хайрлан дурладаг алт болон бусад vнэт металлууд vvссэн гэдгийг эрдэмтэд нотложээ. (Chris Sattlberger / Corbis)

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close