Бусад хүмүүс

Жүжигчин Ч.Очгэрэл: Сая би одонгоо аваад эмээгээ их санасан

Содура” УСК-оор бидний сайн танил болсон жүжигчин Ч.Очгэрэл “Говийн домог” киноны үеэр дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авч “Алдарт эх” болсон. “Алдарт эх”-ийн одонгоо саяхан хүлээн авсан тэрээр “Сая би одонгоо аваад эмээгээ их санасан. Одонгоо эмээдээ үзүүлмээр санагдаад…даанч үзүүлье гэсэн ч эмээ минь одоо байхгүй учраас. Ер нь сүүлийн үед эмээ маань бодогдоод байдаг болчихсон байна лээ. Одоо яг асуухаар эмээ л яг нүдэнд харагдаж байна. Хэрвээ эмээ дээрээ тэгээд очсон бол ямар их баярлах байсан бол оо гэж бодсон. Миний энэ амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйл бол миний гэр бүл. Өнөр өтгөн гэр бүлийн гэрийн эзэгтэй гэдэг нэрээ маш их хичээдэг. Хүүхдүүдээ номер нэгт тавьдаг” хэмээжээ. Хүүхдүүдээ багаас нь ихэд бие даалгаж сургасан тэрээр хүүхэд гаргах тусмаа намба сууж байгаагаа дурдсан бөгөөд дотор нь цоглог Очгэрэл нуугдсан хэвээр байгаа гэдгээ “Яг түүн шиг” шоуны үеэр харуулж яваа ажээ.

Image result for Жүжигчин Ч.Очгэрэл алдарт эх

Image result for Жүжигчин Ч.Очгэрэл алдарт эх

Б.Болор

Эх сурвалж: Factnews.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close