Бусад хүмүүс

Наадмын хуушуур эрэлттэй байна

Үндэсний их баяр наадмын гол хоол болох хуушуур эрэлт ихтэй байгаа юм. Төв цэнгэлдэх хүрээлэнд наадаж буй хүмүүс багагүй хугацаанд хуушууранд дугаарлаж авч байна. Энэ жилийн тухайд хуушуур 1000 төгрөгийн үнэтэй. Наадмын өдрүүд бороотой сэрүүн байгаа учраас халуун цай, кофе ч нэлээн эрэлттэй байна. Нэг аяга халуун цай 1000 төгрөгийн үнэтэй буй.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагаас худалдаа, үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийж байна. Явуулын лабораторид хуушуурны махны 8, айрагны 5 дээж шинжилгээнд хамруулан, зарим зөрчлийг газар дээр нь арилгажээ.

Б.Учрал

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close