Бусад хүмүүс

Д.Дагвадорж аварга 10.000 ам.доллар хандивлажээ

Долдугаар сарын 8-10 хооронд Японы баруун хэсгээр олон хоног орсон борооны улмаас 130 гаруй хүний амь эрсдэж 50 гаруй хүн ор сураггүй алга болсон гамшиг болсон. Тиймээс мэргэжлийн сумогийн 68 дахь Их аварга Д.Дагвадорж япончуудад тусламж үзүүлж, хандив өргөхийг уриалжээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Монгол Улсыг зах зээлийн нийгэмд шилжиж ахуй цагаас эхлээд эдийн засгийн бэрхшээлтэй хүнд үед байнга тусламжийн гараа сунгаж байсан нь Япон улс. Тиймээс бид одоо л тусламжийн гараа сунгах ёстой. Та бүхнээсээ Японы ард түмэнд Монгол хүний өчүүхэн ч болов сайхан сэтгэлийн тусламж хандивыг миний бие хичээнгүйлэн хүсэж байна. Миний бие хувийн зүгээс 10000 ам.доллар хандивлаж байна” хэмээжээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close