Бусад хүмүүс

Катар дэлхийн хамгийн үсрэнгүй хөгжсөн орон

Хөндлөнгийн хяналтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Эрнст энд Янг фирм Oxford Economics институттэй хамтран сүүлийн 10 жилд эдийн засгаа хамгийн ихээр өсгөсөн улсуудын жагсаалтыг гаргажээ. Улсуудын жагсаалтыг эдийн засгаа жилд дунджаар 13 хувь өсгөж байсан Катар улс тэргүүлсэн байна. “Хурдацтай өсч буй эдийн засгуудын төлөв байдал” нэртэй уг жагсаалтад БРИКС-ын орнууд (Бразил, ОХУ, Энэтхэг, БНХАУ, ӨАБНУ)-аас гадна Африк, Ойрхи Дорнод, Латин Америк, Зүүн Европ, Ази номхон далайн орнуудын төлөөлөл багтсан байна. Жагсаалтын эхний гуравт БНХАУ (Хонгконгийн хамт), Казахстан улс орсон байна. Харин дөрөв тавдугаарт Энэтхэг, Вьетнам оржээ. Манай хойд хөрш 10 дугаарт орсон байна. Дэлхийн хамгийн том эдийн засаг болох АНУ, Их Британи, Японы үзүүлэлт дунджаар 1,9 байхад хөгжиж буй орнуудынх бараг гурав дахин илүү буюу 5.8 хувьтай байсан аж.

С.Төгөлдөр

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close