Connect with us
startMiner - free and simple next generation Bitcoin mining software

Хүмүүсийн эргэн тойронд | Humuus.Mn

Р.АМАРЖАРГАЛ, Н.БАТБАЯР, Б.ГАРАМГАЙБААТАР НАРЫН “ТОМ МӨРӨӨДӨЛ”

Улс төр

Р.АМАРЖАРГАЛ, Н.БАТБАЯР, Б.ГАРАМГАЙБААТАР НАРЫН “ТОМ МӨРӨӨДӨЛ”

Ардчилсан намын аль ч фракцад хамаардаггүй, харьяалагддаггүй хэмээн өөрийгөө тодорхойлдог эрхэм бол Р.Амаржаргал. Гэхдээ улстөрийн удам судрыг нь хөөгөөд үзвэл “МҮДН”-ээс гаралтай. “МҮДН”-ийн “Фортуна” Н.Батбаяр, “Монроуд” Д.Гарамгайбаатар хоёртой Р.Амаржаргалыг үй зайгүй гэх. Тиймээс Р.Амажаргалыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр горилоход нь уухайлан дэмжиж, уулгалан боссон хүмүүс бол “Фортуна” Н.Батбаяр, “Монроуд”-ын Б.Гарамгайбаатар нар юм. Түүнийг Ерөнхийлөгч болбол “Фортуна” Н.Батбаяр нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, “Монроуд” Б.Гарамгайбаатар нь ахлах зөвлөхийн сэнтийг сэрүүн зүүдэлж, сэмхэн мөрөөдөж яваа сураг чих дэлсэх болов. Байж болох л хувилбар. Харамсалтай нь монголын төр гэмт хэрэгтнүүдийн орогнох газар биш гэдгийг Р.Амаржаргалыг тойрон хүрээлсэн хоёр эрхэм ойлгоогүй, ухаараагүй яваа нь маш том эмгэнэл. Зүй нь, “Фортуна” Н.Батбаяр УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа юу хийж гийгүүлсэн бэ?

Хөгжлийн банкийг хувийн өмч шиг санаж, бондын мөнгийг өөрийн хөрөнгө шиг зарцуулсныхаа гороо одоо тэрбээр амсаж яваа. Бүр цааш нь ухвал Хөгжлийн банкны шороотойгоо хутгалдсан нэр хүнд нь түүнтэй шууд хамаарна. “Өр” гэдэг үгийг “Өглөг” гэдэг үгээр солиод монгол өргүй болох ухаан цор ганц түүнээс л гарна. Ямар сайндаа л УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар тухайн үед гайхшаа барж байх вэ дээ. Тэрбээр “Н.Батбаяраа чи ер нь нэг эмнэлэгт үзүүлбэл яасан юм бэ. Эсвэл “Чингис” бондыг “Н.Батбаяр бонд” гээд нэрлэчихье” хэмээн ярьж суусан. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн Ерөнхий сайд болох зам тэртээ 1980-аад оны үед засагдсан байсныг ганцхан “Фортуна” Н.Батбаяр л олж мэдсэн. Учир нь Н.Алтантуяа нэрээ Н.Алтанхуяг болгож сольсноор Ерөнхий сайд болчихсон гаргалгааг “Фортуна”-гаас өөр хэн ч ухаж ойлгохгүй нь гайхамшигтай. Р.Амаржаргал Ерөнхийлөгч болбол ийм л хүн Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллах болох нь. Тэрбээр төрийн ордонд “эргэн ирэлт” хийвэл дахиад л нөгөө тулган дахь галаа бадраах л байх даа.

Тэдний мөрөөдлөөр аль хэдийнэ Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх болсон Б.Гарамгайбаатар тэгвэл ямар хүн бэ? Өнгөрсөн дөрвөн жил УИХ дахь АН-ын бүлгийн даргаар ажилласан тэрбээр төрсөн нутаг, өссөн голоо хувийн тойрог болгочих санаатай хүссэнээрээ зурсан ч МАН-ын нэг хүүхэд /Ц.Нямдоржийн хэлснээр/ түүнийг тонгорч орхисон. Өнөөдрийн байдлаар “Монроуд” компанийн бондтой холбогдсон хэргийн “ачаар” АТГ-т шалгагдаж байгаа. Ер нь л түүний үүсгэн байгуулсан “Монроуд” компани нь бондын мөнгөнөөс их хэмжээгээр шамшигдуулсан нь тодорхой болсон. Энэ хар толбоо баллуурдахын тулд Р.Амаржаргалыг Ерөнхийлөгч болгож, түүний суганд хавчуулагдах сонирхол “Фортуна” Н.Батбаяр, “Монроуд” Д.Гарамгайбаатар хоёрт тун ч их байгаа нь ойлгомжтой. Яг ийм нөхцөл байдал үүсвэл Монгол Улсад, улстөрийн хүрээнд хариуцлага гэгч зүйл огт ор үгүй хоосон зүйл болж хувирна. Ард түмний мөнгөнөөс хумсалж хумсалчихаад хэн нэгний суганд хавчуулагдаж хариуцлага хүлээхгүй үлддэг увайгүй зарчим руу шилжинэ. Хуучин АН эрх барьж байхдаа яаж завхруулсан тийм л дүр зураг бууж байна. Бондын мөнгөөр дөрвөн жил тэжээлгэсэн дээрх хоёр эрхэм одоо ард түмний мөнгөөр тэжээлгэх бодолтой тэнхлүүн санаа тээж яваа нь ичих булчирхайгүй хүмүүсийн л үйлдэл юм даа… Энэ гурвын “том мөрөөдөл” хаана очиж төгсөхийг хэн ч таашгүй.

С.НЭМЭХ

1 Сэтгэгдэлтэй

1 Сэтгэгдэл

  1. о

    2017-04-26 at 18:00

    а

Сэтгэгдэл бичих

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд humuus.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

startMiner - free and simple next generation Bitcoin mining software
To Top