Бусад хүмүүс

Та үүнийг мэдсэний дараа эдгээр хальсыг хэзээ ч хог руу хаяхгүй!

Эдгээр зүйлсийг шууд хогын саванд хийдэг үе ард хоцорчээ. Дахин боловсруулан ашиглахаас гадна гарын доорх материалаар хэрхэн хүнд хэрэгтэй байдлаар ашиглаж болох аргуудыг та бүхэнд хүргэж байна.

Та үүнийг мэдсэний дараа эдгээр хальсыг хэзээ ч хог руу хаяхгүй!

1 Тарвасны хальс

Тарвасны хальс нь маш шим тэжээлтэй гэнэ. Учир нь витамин С болон В6 нь арьс, дархлаа, мэдрэлийн системийг сайжруулахаас гадна сексийн амьдралд тань эерэг нөлөө үзүүлдэг байна. “Texas A&M” их сургуулийн судлаачдын хийсэн 2008 оны судалгаагаар, тарвасны хальс нь нийлмэл цитрулины агууламж өндөртэй байдаг болохыг баталжээ. Энэхүү агууламж нь амино хүчил болон хувирч цусны эргэлтийг сайжруулдаг байна. Тарвасны хальсыг идэхдээ өөр жимстэй хольж, смүүти болгон хэрэглэхийг зөвлөе. Эсвэл бүр шарж болно. Бага зэрэг чихэрлэг амттай хаш шиг амтагддаг.

Тарвасны хальс

2 Гадилны хальсыг шархны лент болгон ашиглах

2013 оны судалгаагаар, дэлхий даяар жилд 40 сая тонн гадилны хальсыг газарт булдаг байна. Харин гадилны хальсыг гутал өнгөлөх (гадна талаар нь гутлаа өнгөлөөд, зөөлөн даавуугаар арчина), эсвэл шарх эдгээх (дотор талыг нь хөхөрсөн, шалбарсан хэсэгтээ тавих зэргээр калиг нь ашиглана), ургамлын тэжээл болгох (ваартай усанд дэвтээж, үүн дээрээ ус нэмж цэцгээ услаарай) боломжтой. Эсвэл бүр идэж болно гээч. “Applied Biochemistry and Biotechnology” дээр 2011 онд гарсан мэдээллээр гадилны хальс нь каротеноид болон фолифеноль зэрэг чихрийн шижин, зүрхний өвчин, хавдраас сэргийлэх антиоксидантаар баялаг гэжээ. Сайн угаагаад, жимсний смүүтинд нэмж хэрэглэж болно.

Арай өөрөөр хэрэглэхийг хүсвэл хэрчсэн гадилны хальсыг 10 минут буцалгаад хүссэн хоолтойгоо хамт хэрэглээрэй. Жишээ нь, Энэтхэг хуурай карринд чанасан гадилны хальсыг турмерик, давстай хольж, гичний үр, ногоон чинжүү, байцаа зэрэгтэй хамт иддэг байна.

Гадилны хальсыг шархны лент болгон ашиглах

3Хулууны маск

Хулуу нь витамин А, С, Е, гуужуулагч ретинойл хүчил, тайвшруулах цайр зэрэг нь нүүрний арьсанд төгс зохицох найрлагатай юм. Та 2 халбага хулууны нухшыг тал халбага зөгийн бал, тал халбага сүү, 3/1 халбага синнамонтой холино. Энэхүү зуурмагаа нүүрэндээ түрхээд 10 минутын дараа угаагаарай. Хуурай арьсны хувьд бор элсэн чихрийг нэмж хийгээд гуужуулагч болгон ашиглах боломжтой. Харин тослог арьстай бол хэдэн дусал цангисны шүүсийг нэмж хийснээр арьсны балансыг тань тэнцвэржүүлэх тустай юм.

Хулууны маск

4 Төмсний хальсыг хөгшрөлтийн эсрэг ашиглах

Төмснийхөө хальсыг хаях гэж байгаа бол та түр азнаарай. Учир нь үүгээр та нүднийхээ доорх хөхрөлтийг арилгах боломжтой юм. Гол нууц нь катехолез хэмээх төмсөнд агуулагдах арьс цайруулах үйлчилгээтэй фегментэд оршино. Төмснийхөө хальсыг 2 хуваагаад зовхин дээрээ тавьж, 10 минут болгоод аваарай. Энэхүү зөвлөгөөг 7 хоногт 2 удаа хэрэгжүүлвэл та өөрийн нүдээр ид шидийг харах болно.

Төмсний хальсыг хөгшрөлтийн эсрэг ашиглах

5 Хуучин талхыг үнэр дарахад ашиглах

Хатаж хуучирсан талхаа яаж ашиглахаа мэдэхгүй байвал талхаа зүсэж ямар нэгэн толбо, кофены үр бутлагчны үнэр зэргийг арилгахад ашиглаарай. Ханан дээр хүүхэд тань тосон будгаар зурчихсан бол үүнийг ч бас талхаар баллуурдаж болно. Талхны бүтэц нь спонж шиг үр дүнтэй байна гэдэгт итгээрэй.

Хуучин талхыг үнэр дарахад ашиглах

6 Сонгины хальс халдваргүйжүүлэх үйлчилгээтэй

Сонгины гадуур байх нимгэн хальс нь кверцетин хэмээх артерийн судас бөглөрөх, цусан дахь сахарын хэмжээг бууруулах, халдвар, үрэвслийг намдаах пигментээр баялаг аж. 2011 онд хийгдсэн судалгаагаар, нэг жилд ганцхан Европ л гэхэд 500 мянган тонн сонгины хаягдал гардаг гэсэн тоо баримт байдаг. Хэдийгээр сонгины хальсыг идэх боломжгүй ч шөлтэй хоолондоо хийж буцалгаад амин дэмийг нь авах боломжтой байна. Ингэснээр, амин дэмтэй, амттай шөл бэлэн болно. Харин аягалахаасаа өмнө хальсаа авахаа мартуузай.

Сонгины хальс халдваргүйжүүлэх үйлчилгээтэй

7 Хугацаа нь дууссан оливын тосыг нүүр цэвэрлэхэд ашиглах

Гал тогооныхоо шүүгээний мухарт хугацаа нь дууссан оливын тос байгаа бол хоолонд хэрэглэх хэрэггүй. Харин үүний оронд нүдний болон нүүрийн будаг арилгах тосон цэвэрлэгч болгон ашиглах боломжтой. Мөн цэцэг арчлах, гутлаа өнгөлөх зэрэг олон талаар хэрэглээд үзээрэй.

Хугацаа нь дууссан оливын тосыг нүүр цэвэрлэхэд ашиглах

8 Жүржийн хальс нь шоргоолж үргээхэд тусладаг

Жимсний хальсыг шавьж үргээхэд хэрэглэх гэдэг бүтэхгүй санаа мэт санагдаж байгаа байх. Гэвч үнэндээ жүржийн хальс нь шоргоолж үргээхэд тустай юм. Энэхүү жимс нь байгалаасаа шоргоолж үргээх найрлагатай бөгөөд ингэж ашиглахдаа хальсаа блендерт хийж нухашлаад дээр нь ус нэмж хийгээд шоргоолж үүрлээд байгаа орчмоор асгаарай. Эсвэл зүгээр хальсаа хаалганыхаа гадаа тавьж болно.

Жүржийн хальс нь шоргоолж үргээхэд тусладаг

9 Бэрсүүт жүржний хальсыг холестерол бууруулахад ашиглах

Бэрсүүт жүрж нь эрүүл мэндэд маш олон төрлийн ашигтай гэдгийг та мэдэж байгаа байх. Гэхдээ хальс нь бас хүнд хэрэгтэй витаминаар баялаг аж. Бэрсүүт жүржний хальс нь фектин хэмээх холестерол бууруулагч эслэг агуулагдаг байна. Хальсыг нь шууд бүтнээр нь идэх боломжгүй учраас үрж, жижиг жижиг болгоод салат, цайндаа нэмж хэрэглэх боломжтой. Хэрэв хүсвэл чанаж болгоод ус, сахар нэмж хөлдөөгөөд калори багатай амттан болгож идэж болно.

Бэрсүүт жүржний хальсыг холестерол бууруулахад ашиглах

10 Газрын самарны хальсыг муурандаа хэрэглэх

Муураа газрын самарны хальсан дээр шээлгэж баалгаад сургачихвал танд маш хялбар байхаас гадна орчин тойрон тань ч гэсэн эрүүл байх болно. Самарныхаа ясыг усанд дэвтээгээд, бага зэрэг шингэн саван дусаагаад дээр нь сод хийхэд хангалттай. Ингэсэнээр эвгүй үнэр гарахгүй.

Газрын самарны хальсыг муурандаа хэрэглэх

11 Манжингийн навчны ишийг дархлаанд хэрэглэх

Манжингийн навчыг дундад азийн орнуудад хоолонд өргөнөөр хэрэглэдэг. Харин ишийг нь тэр бүр ашиглаад байдаггүй. Германы судлаачид энэхүү иш нь антиоксидант, глутамин, дурхлаа сэргээх болон мэс засал, шарх эдгээх амино хүчлээр баялаг болохыг тогтоожээ. Навчны ишийг жижиглэн хэрчээд лимоны шүүс, сармис, давс, перц хийж амтлаад шарж хэрэглэнэ. Эсвэл навч чигээр нь блендэрдэж смүүтиндээ нэмээрэй. Таны смүүти бага калоритой ч А, С витаминаар баялаг болно.

Манжингийн навчны ишийг дархлаанд хэрэглэх

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close