Бусад хүмүүс

ШУУРХАЙ МЭДЭЭ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧЛАН ӨРГӨН БАРЬСАН ХҮҮХДИЙН МӨНГИЙГ “БҮХ” ХҮҮХДЭД ОЛГОХ…

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаачлан өргөн барьсан хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн танилцуулгыг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд хийсэн юм. Үүний дараа уг асуудлаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Одоо мөрдөгдөж байгаа хуулиар хүүхдийн мөнгийг халамжийн сангаас олгож байгаа. Өмнө нь хүүхдийн мөнгийг Хүний хөгжлийн сангаас олгож байсан. Хүний хөгжлийн сангийн үйлчлэлийг зогсоосон. Халамжийг угаасаа хавтгайруулж өгдөггүй. Хуулиа л дагах ёстой” гэв. Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураахад Ерөнхийлөгчийн санаалчилсан Хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгох төслийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэнгүй.
Эх сурвалж: bestofadvice.com

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close