Бусад хүмүүс

17 настайдаа хийгээгүй хэргийнхээ төлөө ял үүрч амьдралынхаа 10 жилийн сэтгэлийн тамд өнгөрүүлсэн эр

Brian Banks бол 1985 онд төрсөн хар арьс залуу бөгөөд тэрээр багаасаа л бусдаас том биетэй өсөглүүн хүүхэд байжээ. 2002 онд буюу түүнийг 17 настай байхад ангийнх нь Wanetta Gibson гэх охин түүнийг өөрийг нь мансууруулан хүчиндсэн гэх гомдол цагдаад гаргасан тул бүх зүйл залуу хүүгийн эсрэг эргэсэн байдаг. Өмгөөлөгч нь хүртэл өөрийг нь гэм буруугүй гэх ямар ч нотлох баримт байхгүй, дээрээс нь ийм том аварга биетэй хар арьс жаал байхад бүх зүйл чиний эсрэг чиглэж байна хэмээсэн аж. Brian Banks сургуулийнхаа хөл бөмбөгийн од байсан бөгөөд тэрээр хөл бөмбөгөөрөө их сургуулийн тэтгэлэг авах эрхээ аваад байсан юм.

1

Нэгэнт бүх зүйл түүний эсрэг эргэсэн тул шүүхээс Brian Banks-д 5 жилийн хорих ял дээр нэмэлтээр 5 жилийн тэнсэн харгалзах ял оноосон байдаг. Brian Banks асар их харууслыг тээсээр ялаа үг дуугүй эдлэн 2012 онд бүрмөсөн эрх чөлөөтэй болжээ. Харин яг тэр үед түүнийг гүтгэн шоронд оруулсан Wanetta Gibson түүн уруу Facebook-ээр холбогдож уулзахыг хүссэн байна. Тэд уулзсан бөгөөд охин болсон бүх зүйлийг ярьж өөрийг нь хэлмэгдүүлсэн тухайгаа ч шударгаар хэлжээ. Харин түүний ярьсан бүх яриаг Brian Banks нууц дуу хураагуур дээр бичиж амжсан бөгөөд тус бичлэгээ шүүхэд өгснөөр түүний хүчингийн хэргийг үгүйсгэж бүрэн цагаатгасан юм.

3

Хэдий 10 жилийн хугацааг үр дүнгүй алдсан боловч өөрийнхөө нэр төрийг сэргээж чадсан 27 настай эрх чөлөөт залуу эр өөрт нь хөл бөмбөг тоглох нас хангалттай байгаа гэдгийг ойлгосноор Seatle хотын Seahawks багт орж их спортод эргэн ирсэн байдаг. Өдгөө тэрээр нэр алдар, хөрөнгө мөнгө зэрэг бүхнийг өөртөө хурааж чадсан бөгөөд аз жаргалтай амьдарсаар байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close