Энтертайнмент

Бумбагар, зузаан уруултай харагдах будалтын заль

Бумбагар, хөөрхөн уруултай болох гэж гоо сайхны мэс засал хийлгэх, урууландаа селикон шахуулах хэрэг юун? Ямар ч өвдөлтгүйгээр сайхан харагдах боломж мэдээж бий. Үүнд бяцхан заль л хэрэгтэй.

ХЭРЭГЛЭГДЭХ БҮТЭЭГДЭХҮҮН:

Цайвар өнгийн уруулын будаг

Цайвар шаргал (бэйж), цайвар ягаан өнгөнүүдээс сонгох нь илүү тохиромжтой. Цайвар өнгө аливаа юмны овор хэмжээг томосгож, нааш нь татаж харагдуулдаг бол бараан өнгө нь аливаа зүйлийн овор хэмжээг хумьж, багасгаж харагдуулдаг.

Гялалздаг уруул өнгөлөгч

Гялалздаг уруулын будаг, гялалздаг өнгөлөгч нь таны уруулыг гэрлийн ойлтоор бумбагар, 3D харагдуулна.

Арьсны өнгөтэй өө дарагч крем

Хэрэв таны уруулын жинхэнэ өнгө тод учраас цайвар будганд дарагддаггүй бол өө дарагч крем нь уруулан дээрээ хүссэн өнгөө гаргахад тань туслана.

Цагаан өнгийн хүрээлэгч харандаа

Зөөлөн балтай цагаан өнгийн хүрээлэгч харандааг ихэвчлэн нуух, нүдний хүрээнд гэрэл тавьхад ашигладаг. Энэ нь таны уруулын хүрээг өргөсгөхөд хэрэг болно.

БУДАХ АРГАЧЛАЛ:

Уруулаа будхын өмнө вазлин (lip balm) түрхээд жижиг шүдний сойзоор хэсэг зөөлөн үрж болно. Уруулан дахь цусны эргэлт сайжирснаас үүдэн уруулын булчингууд тэлж хэмжээ нь бага зэрэг томордог. Уруулаа сойздохгүй байлаа ч вазлинаар нимгэн өнгөлөх хэрэгтэй. Энэ нь таны уруулыг өө дарагч крем болон уруулын будагний найрлагын нөлөөгөөр хуурайших, үрчийхээс сэргийлнэ.

Хэрвээ таны уруулын үндсэн өнгө будахаар сонгосон уруулын будагны өнгөнөөс тод бол өө дарагч крем (concealer) эсвэл суурь (foundation) кремээ уруулан дээгүүрээ бүхэлд нь жигд тавина. Ингээд хүссэн өнгөө  гаргахад бэлэн боллоо.

Хэрэв уруулынхаа хэлбэрийг өөрчилж будъя гэвэл уруулын будагтайгаа ижил өнгөтэй уруул хүрээлэгч (lip liner) харандаагаар уруулынхаа гадна хүрээгээр хүссэн хэлбэрээ гарган зурж болно. Дээд доод уруулын хүрээг гадна талаас дотогш нь уусгаж будна.

Сонгосон цайвар өнгийн уруулын будгаараа (lip stick) уруулынхаа хэлбэрээр бүхэлд нь будна.

Цагаан өнгийн хүрээлэгч харандаагаар (white makeup pencil) дээд уруулынхаа М хэлбэрийн ирмэгт гэрэл тавина. Ингэхдээ уруулаа бүтэн хүрээлж болохгүй, тэрүүхэн хэсэгт нь зураад бага зэрэг уусгана. Цагаан хүрээлэгчээрээ доод уруулын дунд хэсгийн ирмэгээр мөн гэрэл тавина. Уруулыг гүйцээж хүрээлэхгүй ба мөн л уусгана.

Хэрэв сонгосон уруулын будаг чинь өөрөө гялалзуулагчтай бол илүү цайвар өнгийн гялалздаг уруул өнгөлөгчөөр (lip gloss) дээд доод уруулын зөвхөн дунд хэсэгт түрхэнэ. Саатай гялалзуулагч (shimmery lip gloss) ашигласан ч болно. Ингэснээр илүү цорвойлгож харагдуулна. Хэрэв уруулын будаг чинь гялалздаггүй (matte) бол гялалзуулагчаараа уруулыг бүтнээр нь будаарай. Бараан, тод өнгөөр уруулаа будах үедээ ч уруулын гол хэсгээр гялалзуулагч тавьбал хэрэндээ л зузаарч харагдана.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close