Олны танил

“АПУ”, “НИК”-ийн өв залгамжлагчдыг дагуулсан бүсгүй

Э.Өнөр гэж зэгзгэр бор бүсгүй “АПУ” компаний Батсайханы хүү Гантигтай үерхэж, олон нийтийн газраар бишгүй цугтаа явсан. П.Батсайхан, гэргий Алимаа хоёр ууган хүү Гантигийнхаа найз бүсгүй Өнөрөөд их сайн, удахгүй нижгэр хурим хийж, бэр буулгах тухай төлөвлөгөөгөө ойр дотныхондоо ярьдаг байсан гэдэг. Харин Америкт сурч байх үеэсээ дотноссон залуу хос Монголдоо ирсний дараахан хайр сэтгэлийн харилцаагаа тасалсан.

Б.Гантиг, Э.Өнөрөө хоёр багагүй хугацаанд ганц бие явсны эцэст Өнөрөө бүсгүй сонголтоо хийжээ. Түүний найз залуу нь мөн л томоохон группийн өв залгамжлагч, Асашёорюү аваргын тархийг архины шилээр хагалж явсан “Петровис”-ийн Оюунгэрэлийн ганц хүү Б.Дөлгөөн. Монголын шинэ баячуудын хүрээллээс төрсөн шинэхэн хос хаа сайгүй хамтдаа явж, Америк Тайландаар аялж явах боллоо. “Блүүмберг” телевизийн маркетингийн албанд ажиллаж байгаад, шинэ баячууд үйлчлүүлэх дуртай ресторан нээсэн Э.Өнөр “АПУ”, “НИК”-ийн өв залгамжлагчдын хайрыг дараалан татсан адтай бүсгүйгээр тодорч байна.

Эх сурвалж: Tovchoo.Mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close