Бусад хүмүүс

НҮҮРНИЙ НҮХЖИЛТ БОЛОН ХАР БАТГАНААС ЗАЛХАЖ БАЙНА УУ?

Юуны өмнө арьсаа чийгшүүлэн дараа нь өөрт тохирсон шингэн крем түрхэхээ битгий мартаарай.

Мөн өөрийнхөө гормоны тэнцвэртэй байдлыг хангахын тулд хангалттай хэмжээний ус ууж, сайтар унтаж амарч байхыг зөвлөх байна.

Гуравдугаарт арьсаа маш сайн цэвэрлэх хэрэгтэй. Ингээд нүүрний нүхжилттэй тэмцэх аргуудтай бүгдээрээ танилцая.

1 Нүхжилт томорсон байгаа тохиолдолд

Цэвэр усыг хөлдөөж өглөө оройд асуудалтай байгаа хэсгээ арчиж өгнө.

Тосон гялгыг арилгах зорилгоор 7 хоногт 2 удаа цагаан юмуу цэнхэр өнгийн шавран маскыг тогтмол тавьж байх хэрэгтэй.

Бэлтгэхдээ бага зэргийн усанд маскнаасаа хийж өтгөн зуурмаг болгоод 15 минут тавих ёстой ба дараа нь бүлээн усаар угаана.

Өндөгний цагааныг 2 цайны халбага лимоны шүүстэй хольж нүхжилттэй хэсэгтээ түрхээд бүрэн хатсаных нь дараа хуулж авна.

2 Нулимс хэлбэрийн нүхжилтийг яах вэ?

Өндөгний цагааныг 1 цайны халбага зуун настын шүүстэй хольж өдөр бүр тавиад байх юм бол тун удахгүй нүхжилт ор мөргүй алга болох болно.

Нухсан ногоон алимыг хоёр цайны халбага төмсний цардуултай хольж хар батга, сэвх, толбоноосоо салах арга ч бий.

Өндөгний цагаан дээр овъёосны гурилнаас 2 цайны халбагыг нэмж нүхжилттэй арьсан дээрээ түрхэн арьсаа гөлгөр, чийглэг болгоорой.

3 Хар батгыг тэгвэл яах вэ?

Нүхжилттэй хэсэгт хар батга гараад байгаа бол дараах аргуудыг туршаад үзээрэй.

3 цайны халбага зөгийн балан дээр синнамоны нунтагаас 1 цайны халбагыг хийж өгнө.

Энэ бол арьсыг гэмтээлгүйгээр хуулах арга бөгөөд бэлдмэлээ түрхсэний дараа хэдэн минутын турш зөөлөн массажлаж өгөх хэрэгтэй юм.

Желатиныг сүүтэй ижил хэмжээгээр хольж бичил долгион зууханд шингэртэл нь байлгаад багс юмуу гараараа хар батгатай хэсэгтээ давхарлан түрхэж өгнө.

25 минутын дараа маскаа бүлээн ус ашиглан хуулж авах ба чийгшүүлэгч түрхэнэ.

4 цайны халбага тараг, 1 цайны халбага давс, 1 ц.х лимоны шүүс болон 1 ц.х зөгийн балыг хооронд нь сайтар хутган скраб болгон ашиглаарай.

Хар батгатай хэсэг болон нүүрнийхээ Т бүсэд үүнийгээ түрхэж өгөх ба 10 минут болгоод бүлээн усаар угааж арилгана.

4 Цагаан батгатай бол…

Загатнаа, халдвар, сорвижилтыг үүсгэдэг учраас цагаан батгыг гараараа шахах нь дэмий байдаг.

Сацилийн хүчил нь нүүрний арьсан дээрх нян бактерийг устгах үйлдэлтэйгээс гадна нүхжилтийг бөглөрөхөөс урьдчилан сэргийлж чадна.

Эмийн сангаас сацилийн хүчлийг тосон болон усан хэлбэрээр нь худалдан авах боломжтой байдаг.

Хүчил нь арьсыг загатнуулдаг учраас зөвхөн цагаан батгатай хэсэгтээ л түрхэж өгөөрэй.

Шүршүүрт орсоныхоо дараа хөвөнтэй модыг ашиглан цайны модны тосыг батгатай хэсэгтээ түрхээрэй.

5 Батганы сорвиноос үүссэн нүхжилт

Энэ тохиолдолд:

Нүүрэндээ аль болох гараараа хүрэхгүй байх нь зүйтэй. Гар, хуруугаараа нүүрний арьсандаа хүрсэнээр хэдийнэ эмзэг болсон арьсаа илүү ихээр бохирдуулна л гэсэн үг шүү дээ.

Ийм төрлийн нүхжилттэй хүмүүс алтан товч, бяцхан хумсхан цэцгийн ханд юмуу тосыг ашиглах хэрэгтэй.

Мөн түүнчлэн халуун усанд байнга суух нь үр дүнтэй аргад тооцогддог.

Хус мод, халгай, далив өвс болон багваахай цэцгийн ханд нь бодисын солилцоог сайжруулж, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ.

Байнга нүүрэн дээр батга гарах, батганы хамрах хүрээ улам тэлэх нь таны дотор эрхтэний үйл ажиллагаа муу байгааг илтгэж байдгийг сануулья.

Эцэст нь хэлэхэд идээлсэн батгыг хэзээ ч битгий шахаарай. Ялангуяа хамар болон уруулын хэсэгт гарсан батгыг шахахгүй байхыг зөвлөе.

Энэ нь идээ цааш явж цус болон тархинд хүрч, эрүүл мэндэд ноцтой сөрөг нөлөө үзүүлж магадгүй байдагтай холбоотой юм.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close