Бусад хүмүүс

УЛААН ЛООЛИЙГ АРЬС ЦАЙРУУЛАХ, БАТГАНААС САЛАХ ЗОРИЛГООР ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ?

Улаан лоолийн шүүс нь батга арилгах, арьс цайруулахад танд тусална. Илүү их үр дүнд хүрэхийг хүсэж байгаа бол улаан лоолийг өөр бусад орцуудтай холих ч боломжтой, жишээ нь, сахар, давс гээд… Улаан лоольтой нүүрний маск Энэ маскыг бэлдэхэд танд улаан лоолийн нухаш, овьёос болон тараг хэрэгтэй. Энэ бүх орцуудыг сайтар холино.

Зуурмагийг нүүр, хүзүүндээ түрхээд 20 минут байлгана, дараа нь угааж цэвэрлэнэ.

Уг маск нь арьс цайруулах үйлчилгээтэй

Арьс цайруулах бас нэгэн хувилбар бий, улаан лоолийн нухаш болон нимбэгийн шүүсээр маскаа бэлдэнэ. Арьсандаа түрхээд хатаана.

Нойтон хуруугаараа бага зэрэг иллэг хийгээд угааж цэвэрлээрэй. Улаан лооль – скраб Энэ скрабыг бэлдэхийн тулд танд улаан лооль болон бага зэргийн сахар хэрэгтэй.

Тал улаан лоолийг сахаранд дүрнэ. Сахартай улаан лоолиор нүүрээ зөөлөн иллэг хийж арчина. Арьсны үхэжсэн эсийг гуужуулж өнгийг сэргээхэд нөлөөтэй.

Улаан лоолийг арьсны нүхжилтэнд Уг бодисыг бэлдэхийн тулд улаан лооль, нимбэг болон хөвөн хэрэгтэй.

2 ц.х улаан лоолийн шүүс, 2 ц.х нимбэгийн шүүстэй холино. Дараа нь хөвөнд шингээгээд нүүрэндээ болгоомжтой түрхэнэ.

15 минут байлгасны дараа хүйтэн усаар угааж цэвэрлэнэ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close