Улс төрчид

Иргэн бүр газар эзэмших хуулийн хугацааг 10 жилээр сунгах шийдвэр гаргалаа

Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах хуулийн хугацаа 2018 оны тавдугаар сарын 1-ний өдөр дуусч байгаа.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас иргэн бүр газар эзэмших хуулийн хугацааг 10 жилээр сунгах шийдвэр гаргажээ. Энэхүү тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэх юм байна.

Иргэд 2002 оноос хойш 570 мянган га газар өмчилж авснаас 170 мянган га газартаа иргэд гэрчилгээ аваагүй байна. Учир нь хөдөө, хээр газар өмчилж авчээ. Нийт иргэдийн 13 хувь нь газраа өмчилж авчээ.
Эх сурвалж: Ikon.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close