Улс төрчид

ШУУРХАЙ МЭДЭЭ: ЖАСТ ГРУППЫН ЗАХИРАЛ АСАН Ш.БАТХҮҮД ЮУ ТОХИОЛДОВ…

Жаст группийн захирал асан Ш.Батхүү өчигдөр /2018.04.17/ Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Алтжин’ группийн захирал Г.Алтангийн хүү Эдуард Сүрэнгийн нэхэмжлэлтэй Төрийн банкинд холбогдох хэргийн шүүх хуралд оролцож мэдүүлэг өгчээ.

Шүүх хурал 14.00 цагт эхэлж оройн 19.40 цагт өндөрлөсөн байна. Шүүх хурлын дараа цагдан хорих 461 дүгээр хорих ангийн машинд суулган авч явсан байна. Тэрбээр чихрийн шижин өвчин нь хүндэрч хоол идэж чадахгүй байгаа гэнэ.

Ш.Батхүүг баривчлаад нэг сар зургаан хонож байна. Түүнийг “Эрдэнэт” үйлдвэрийн нэрийг барьж хуурамч бичиг баримт бүрдүүлэн “Стандарт” банкнаас 109 сая ам долларын зээл авсан хэрэгт буруутгагдан шалгагдаж байгаа.

Эх сурвалж: bestofadvice.com

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close