Бусад хүмүүс

БАЯН БОЛОХ ХҮСЭЛТЭЙ ХҮМҮҮСТ ӨГСӨН ТЭРБУМТНУУДЫН ЗӨВЛӨГӨӨ!!!

“Миний зорилго хэзээ ч мөнгө байгаагүй учраас би өдий зэргийн амжилтанд хүрсэн юм” хэмээн алдарт сэтгүүлч Опра Винпри нэгэнтээ дурьдсан байдаг билээ. Тэгвэл түүний нэгэн адилаар Фейсбүүкийг үндэслэгч Марк Цукерберг дэлхийг өөрчлөхийг хүсч явдаг бол, нэрт бизнесмен Элон Маск “Улаан нүдэн” гараг дээр том хот байгуулахыг мөрөөддөг ажээ. Өдгөө бизнесийн салбарт амжилт гарган бусдыгаа манлайлж яваа эрхэмүүд баян тансаг байдлаараа биш харин бусдын сайн сайхны төлөө оруулсан хөрөнгө оруулалтаар, өөрийнхөө байр суурийг тодорхойлдог болжээ. Ингээд тэдний өгсөн үнэтэй зөвлөгөөнүүдтэй танилцья.

1.Зорилгоо зөв тодорхойл
Мөрөөдөлдөө хүрэх гэсэн бодол, хүсэл маань биднийг баяр хөөртэй, хөгжилтэй байлгаж, бүх зүйл буруу байхад ч зөв шийдвэр гаргах үндсэн хүчин зүйл болдог. Хамгийн гол нь таны зорилго тодорхой байх ёстой. Жишээлбэл би бялуу хийх дуртай учраас бялуугаа сайн хийгээд мөнгө олно доо гэж бодох нь буруу хандлага юм. Харин үүний оронд хийсэн бялуугаа зардаг нарийн боовны газартай болчихвол сайхан юм даа гэж бодох хэрэгтэй ажээ.

2.Төлөвлөгөө гаргаж хэрэгжүүл
Хэрэв та дэлхийг тойрон аялахыг хүсдэг бол ямар унаагаар, хэнтэй, ямар маршрутаар, ямар улиралд явахаа төлөвлөнө гэсэн үг. Урт болон богино хугацааны төлөвлөгөөгөө гаргах нь танд сул талаа олж харж, олон зүйлээс яг юун дээр төвлөрч ажиллах ёстойгоо мэдэж авахад туслана. Төлөвлөгөөгөө гаргасны дараагаар танд 20,000 доллар биш харин санаа нийлэх сайн хамтрагч хэрэгтэй юм байна гэдгийг ойлгох болно.

3.Сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлж сур
Сэтгэлийн хөдөлгөөнөө даралгүйгээр зөв зохистой удирдаж сурах нь амжилтанд хүрэх түлхүүр болдог гэдгийг та сонсч байсан уу? Тэгвэл энэ нь үнэхээр үнэн ажээ. Сэтгэлийн хөдөлгөөнөө дарах нь хүний бие, сэтгэлзүйд муугаар нөлөөлдөг учраас юу мэдэрч байгаагаа шууд илэрхийлж сураарай.

4.Дуртай зүйлээ хий
Та хийж буй зүйлдээ үнэн голоосоо дуртай л биш бол таны хийх аялал тун хол, эцэс төгсгөлгүй байх болно. Хэрэв та өөрийнхөө ажлыг гэсэн унтаршгүй хүсэл тэмүүлэлгүй бол энэ хандлагыг өөрчлөх гэж нэлээдгүй их хугацааг зарцуулна. Хийдэг ажилдаа чин сэтгэлээсээ дурласан цагт л амжилт тань дээр өөрөө ирэх болно.

5.Мөнгөө бодлоготой үр
Хэрэв та сэтгэл санаагаа дээрдүүлэхийн тулд арав дахь даашинзаа худалдан авах гэж байгаа бол даашинз худалдан авсанаар зорилгодоо үнэхээр ойртож чадах уу гэдгээ бодоод нэг үзээрэй. Хэрэв та дэлхийг тойрон аялах гэж байгаа бол пүүз худалдан авч, гадаад хэлний дамжаанд суралцах хэрэгтэй болохоос даашинзанд мөнгөө үрэх хэрэггүй шүү дээ.

6.Хэрэгтэй зүйлдээ л цагаа зарцуул
Цаг, мөнгө хоёр амьдралын хамгийн чухал зүйлсийн нэг учраас мөнгийг ч тэр, цаг хугацааг ч тэр ухаалгаар ашиглах ёстой юм. Элдэв цуу яриа, нийгмийн сүлжээ зэрэгт өөрийнхөө үнэт цагийг гарздах хэрэггүй. Үүний оронд хувь хүнийхээ хувьд хөгжиж дэвших зүйлийг хийж байсан нь дээр. Спортоор хичээллэсэн ч болно гэдгийг санаарай.

7.Чухлыг нь олж сур
Нэгэн зэрэг олон зүйлийг хийж амжилтанд хүрнэ гэдэг бүтэшгүй зүйл. Хэрэв та цагаан гаатай талх хийж зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байгаа хэдий ч өөрөө яаж хийхийг нь мэдэхгүй байгаа бол заавал хийж сурах гэж зүтгэхийн оронд, чаддаг мэргэжилтэнтэй хамтран ажиллаж болох билээ. Чухал зүйлийг нь олж сурах нь дан ганц ажлын талбар дээр ч биш амьдралын бүхий л салбарт заавал хэрэгжүүлэх ёстой авууштай чанар юм. Гэр бүлийнхэнтэйгээ байхдаа ажил төрөл, найз нөхдөөсөө болж анхаарлаа сарниулахгүй байх хэрэгтэй. Товчхондоо гэвэл юу хийж байна түүндээ л хамаг анхаарлаа хандуулах хэрэгтэй гэсэн санаа юм.

8.Амьдралаа төвөгтэй болгох хэрэггүй
Интернэт худалдан авалт, захиалга, ухаалаг цахилгаан хэрэгслүүд, харилцаа холбооны орчин үеийн арга хэлбэрүүд бидний өдөр тутмын амьдралыг тун ихээр хөнгөвчилж байгаа ч бид өөрсдөө амьдралаа төвөгтэй болгож байна. Өөрийгөө хүчилж байж дургүй хүмүүстэйгээ харилцана, өөрийгөө гэмтэй мэтээр бодно, бусдад тал алдахгүйн тулд хүн бүртэй сайхан харьцахыг хичээх зэргээр бид үргэлж өөрсдийнхөө амьдралыг төвөгтэй болгож байдаг. Байнга л бусад хүмүүст бас энэ дэлхийд өртэй юм шиг санаж би ингэх ёстой, би тэгэх ёстой гэж бодох нь бидний амьдралыг ярвигтай болгодог томоохон хүчин зүйл мөн.

9.Үгүй гэж хэлж сур
Эмэгтэйчүүд зуухнаас дээш гарч болохгүй, жинхэнэ эр хүн хэзээ ч уйлдаггүй гэсэн хэвшмэл ойлголтууд нь биднийг аз жаргалтай байж, амжилт бүтээл гаргахад саад болдог. “Таны цаг хугацаа хязгаартай тул бусдын амьдралаар бүү амьдар. Ягшмал номлолын торонд бүү ор. Таны дотоод дуу хоолойг үгүй хийх боломжийг бусдад хэзээ ч бүү олго” хэмээн Стийв Жобс сургасан байдгийг үргэлж санаж яваарай. Энэхүү ухаалаг ишлэлээс бид түүнийг бусдаас өөр байхыг хүсч байсныг харж болох бөгөөд олон ч тэрбумтаныг одоогийн энэ түвшинд хүрэхэд нь тусласан гайхалтай сургаалт үг гэдэгтэй хэн ч маргахгүй буй за.

10.Бусдын төлөө амьдар
21-р зууны тэрбумтанууд өөрийнхөө хөрөнгийн нэлээдгүй хувийг урлаг, анагаах ухаан болон боловсролын салбарыг хөгжүүлэхэд зарцуулж байгаа билээ. Билл Гейтс, Уоррен Баффет нарын эхлүүлсэн “Өгөх амлалт” хэмээх компанит ажил нь тэрбумтануудыг өөрсдийнхөө нийт хөрөнгийн 50%-ийг сайн үйлсд хандивлах уриалгыг гаргасан бөгөөд өдгөө дэлхийн 14 тэрбумтан энэхүү компанит ажилд сайн дураараа нэгдэн ороод байна. Хэн нэгэнд цаг хугацаа, анхаарал халамж, эрч хүчээ зориулна гэдэг өөртөө хөрөнгө оруулалт хийж байгаатай агаар нэгэн зүйл юм. Тусламж хэрэгтэй байгаа хүнд тусалсанаар дотоод сэтгэлдээ асар их амгалан тайван байдал, аз жаргалыг мэдэрдэг учраас асрамжийн газар байгаа хүүхдүүд болон торонд хоригдоостой байгаа амьтдад туслах хэрэгтэй.

Бидний бэлтгэсэн зөвлөгөө таныг нэгхэн шөнийн дотор баян болгохгүй ээ. Гэхдээ амжилт гаргана гэдэг дан ганц мөнгө олохын нэр биш шүү дээ. Аз жаргалтай байж, дуртай ажлаа хийх нь л амжилт юм шиг санагдаж байна. Та надтай санал нийлж байна уу?

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close