Бусад хүмүүс

Трамп Хатан хааны урд орж алхсан нь шүүмжлэл дагуулаад байна

Их Британид айлчилж байгаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр буюу Баасан гарагт Хатан Хаан Элизабетэд бараалхжээ.

Уиндсорын шилтгээний гадна 92 настай хатан хаан Трампыг хүлээж, халуун наранд 11 минут зогссон нь энэ уулзалтын нэг дуулиан байв. Өмнө нь зөвхөн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хатан хааныг 14 минут хүлээлгэж байжээ.

Мөн хүндэт харуулын өмнүүр алхахдаа Трамп хатан хааны урд орж алхсан нь ордны дэг ёсыг зөрчсөн тохиолдол байсныг Британий хэвлэлүүд мэдээлжээ.

Өчигдөр Трамп эхнэр Меланиагийн хамт Хатан хаантай цай зооглонгоо ярилцсан байна.

Трампыг ерөнхийлөгчийн тангараг өргөсний дараа 1.86 сая Британичууд гарын үсэг зурж, түүнийг Хатан хаантай уулзуулахын эсрэг байгаагаа илэрхийлсэн юм. Учир нь Трампыг Хатан хаантай уулзуулах нь эрхэм дээд язгууртныг доромжилсон хэрэг болно гэж тэд үзэж байв.

Энэ долоо хоногийн эхээр авсан санал асуулгад Британичуудын 35 хувь Трампыг хатан хаантай уулзах боломжтой гэж үзсэн бол 49 хувь нь эсэргүүцэж байжээ.

Хатан хаан Элизабет хаан ширээнд суух хугацаандаа АНУ-ын 12 ерөнхийлөгчийг хүлээн авсан нь энэ юм. Энэ хугацаанд зөвхөн ерөнхийлөгч Линдон Жонсонтой уулзаж байгаагүй аж.

Трампын айлчлалд дургүйцэж байгаагаа илэрхийлсэн эсэргүүцэгчид Их Британи даяар жагсаал цуглаан өрнүүлсэн. Тэд Трампын үзэл бодол, цагаачлалын бодлого, Их Британи, Америкийн худалдааны асуудал зэрэгт Трампыг буруутгаж, ялгаварлан гадуурхагч ерөнхийлөгч гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Трамп эхнэрийн хамт өнөөдөр Шотландад өчигдөр орон нутгийн цагаар 20.20-д газардсан байна. Тэрээр ээжийнхөө төрсөн нутагт буюу Turnberry-гын гольфын талбайд амралтын өдрүүдээ өнгөрүүлэхээр төлөвлөжээ.

Гэхдээ Шотландчууд түүнийг таатай хүлээн авсангүй. Харин нь ч эсэргүүцдлийн жагсаалтайгаар угтлаа. Шотланд дахь айлчлалын үеэр 3000 гаруй хүн эсэргүүцлээ илэрхийлсэн байна.

source: eagle.mn

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. We areWe’re a group of volunteers and startingopening a new scheme in our community. Your siteweb sitewebsite providedoffered us with valuable informationinfo to work on. You haveYou’ve done an impressivea formidable job and our wholeentire community will be gratefulthankful to you.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close