Бусад хүмүүс

Роналдугийн өмсгөл 24 цагт 520 мянган ширхэг борлогдов

Энэ долоодугаар сарын 10-нд “Реал”-ын довтлогч Криштиану Роналду “Ювэнтус”-тай 100 гаруй сая долларын гэрээ байгуулж Италийн багт очихоор болсноо зарласан. Тэгвэл италичууд өндөр үнэтэй наймааныхаа ашгийг тун хурдан хүртэж эхэлжээ. Учир нь 2016/2017 оны улиралд ердөө 850 мянган өмсгөл худалдаж байсан “Ювэнтус”-ынхан 24 цагийн дотор Роналдугийн нэр бүхий 520 мянган ширхэг өмсгөл борлуулж, 64 орчим сая долларын орлого олсон байна.

Adidas компанитай байгуулсан гэрээ ёсоор бол Роналдугийн нэрийг ашиглаж олсон орлогоос баг нь 10-15 хувийн ашиг хүртэх эрхтэй тул Италийн багийнхан довтлогч эрийн өмсгөлийг худалдсан орлогоноос 6-9 сая долларын ашиг хүртэх бололтой. “Ювэнтус”-чууд Роналдугийн нэртэй хүүхдийн өмсгөлийг 98,9 доллар, эмэгтэйчүүдийнхийг 110,6 доллар, эрчүүдэд зориулсан өмсгөлийг 122,2 доллараар, тоглогчдынхтой нь яг ижилхэн урласан өмсгөлийг 160,1 доллараар худалдаж байгаа аж.

Тэгэхээр Роналдугийн нэртэй өмсгөл дунджаар 122,95 доллараар худалдагдаж байна гэсэн үг. Үүнийг 520 мянгад үржүүлэх юм бол “Ювэнтус”-ынхан нэг өдрийн дотор 63,934 сая доллар олсон байх нь. Түүгээр ч зогсохгүй тус багийн твиттер хуудсыг дагагчдын тоо ганцхан шөнийн дотор нэг саяар нэмэгдсэн гэнэ шүү.

Хэвлэлд мэдээлснээр бол “Ювэнтус”-ынхан Роналдутай дөрвөн жилийн гэрээ байгуулахдаа жилд 34,9 сая долларыг довтлогч эрд өгч байхаар тохирчээ. Мөн тэд “Реал Мадрид”-д үнэтэй тоглогчийг нь авсныхаа төлөө 140,8 сая доллар төлөх хэрэгтэй болсон юм. Гэхдээ италичууд Роналдуд оруулсан хөрөнгө оруулалтынхаа ашиг шимийг ийнхүү тэр дороо л хүртэж эхлэв. Харин португал эрийн хувьд Италид ирэх нь түүний хувьд шинэ адал явдал, эрч хүчийг өгөх гэнэ.
Эх сурвалж www.wikimon.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close