Улс төрчид

С.Зориг агсны эхнэр Б.Булган нууцын материалд гарын үсэг зурлаа

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны эхнэр Б.Булган өнөөдөр ТЕГ-т мэдүүлэг өглөө. Түүнийг мэдүүлгээ өгөөд гарч явах үеэр хэвлэлүүд яриа авах гэсэн боловч мэдээлэл өгөхөөс татгалзав.

Харин түүний өмгөөлөгч н.Гүенбаатар “Нууцын материалд гарын үсэг зурсан” гэлээ.

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт Т.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ  нарын хүмүүсийг Эрдэнэс хотоос баривчлан шалгаж эхэлсэн. Улмаар гурван шатны шүүхээс эдгээр хүмүүст ялын дээд хэмжээ оноогоод буй.

С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан түүний эхнэр Б.Булганыг мөн хорьж шалгаж байсан. Харин өнөөдөр нууцын материалд гарын үсэг зуруулсан байна.

Өнгөрсөн оны арванхоёр дугаар сард С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг хэсэгчлэн төрийн нууцын зэрэглэлээс гаргахыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж  уг хэрэгтэй холбогдолтой 14926 хуудас бүхий хавтаст хэргийг нууцаас гаргах шийдвэр гаргаж байсан билээ.

Б.Анир  Эх сурвалж: Zaluu.com

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэлтэй

  1. I just want to tell you that I am just very new to blogging and site-building and truly liked your blog. Likely I’m planning to bookmark your blog post . You actually come with superb articles. Kudos for sharing with us your website page.

  2. I know that there are countless plug-ins designed to make the comments do-follow, but I’m looking for something that will make the links in the blog-posts themselves do-follow. Please include a link or detailed instructions on how to do this. Thanks!. Do you have any examples of themes that you know for a fact have do-follow links in the posts? I’m having a hard time finding good information about this by searching..

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close