Бусад хүмүүс

Эрдэмтэд даралт бууруулах санаандгүй аргыг олжээ Хадгалаад аваарай

Артерийн даралтыг эм бэлдмэлээс өөр зүйлээр буулгаж болдог байна. Эм уусны дараа сонгодог хөгжим сонсож, өндөр даралтыг зохицуулахад иж бүрэн тусладаг хэд хэдэн бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй юм.

Сонгодог хөгжим нь даралтын эсрэг эмийн үйлчлэлийг дэмжиж өгдөг гэж “Scientific Reports” сэтгүүлд нийтлэгдсэн Бразилийн Сан-Паулугийн их сургуулийн эрдэмтдийн судалгааны материалд нотлож байна.

Энэ үүднээс туршилт явуулж, даралттай хэсэг өвчтөний зүрхний агших давтамж болон артерийн даралтад хөгжим хэрхэн нөлөөлдгийг хэмжжээ. Хөгжим нь зүрхний хэмийг сайжруулж, даралтны эсрэг эм уусны дараах нэг цагийн туршид эм бэлдмэлийн үр нөлөөг идэвхижүүлдэг байна.

Хөгжим мэдрэлийн парасимпатик системийг идэвхижүүлж, ходоод-гэдэсний үйл ажиллагааг сайжруулж, даралтын эсрэг эм бэлдмэлийн шингэлтийг хурдасгадаг гэж судлаачид үзэж байна.

Үүний зэрэгцээ хоол тэжээл ч артерийн даралтад нөлөөлдөг. Эрдэмтэд даралтыг бууруулж чаддаг дөрвөн төрлийн бүтээгдэхүүнийг зөвлөжээ.

Гадил жимс. Энэ жимс натрийн агууламжаар бага, цусны даралтыг бууруулдаг кали ихтэй юм. Гадил жимсийг нэвс, талх, коктейль, йогуртад нэмж болно.

Шпинат (бууцай). Шпинат бол эслэг болон тэжээлт бодисуудын өндөр агууламж бүхий илчлэг багатай навчит ногоо юм.Артерийн даралтыг бууруулдаг кали, фолийн хүчил, магни ихтэй.

Сельдерей (Цоохор майлз). Илчлэг багатайгаас гадна цоохор майлз нь артерийн хананы булчингийн эдийг сулруулдаг фталид хэмээх фитохимийн бодис агуулдаг бөгөөд ингэснээр цусны урсгалыг нэмэгдүүлж, даралт бууруулдаг байна.

Овъёос. Овъёос хэрэглэснээр их хэмжээний эслэг болон бүтэн үр авах боломж олгодог ньцусны даралтыг хэвийн байлгахад ашигтай юм.Овъёос нь дээд болон доод даралтыг бууруулахад тусладаг байна.

source: bataar.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close