Улс төрчид

У.ХҮРЭЛСҮХИЙН “БУДААТАЙ ХУУРГАА” ГЭЖ

Хэвлэл мэдээллийн салбарыг дөрөв дэх засаглал хэмээн нэрийддэг. Тэр ч утгаараа олон нийтэд аливааг таньж мэдүүлэх ажлыг эрхлэн, засаглалын аль ч үед бурууд нүд хурц байж, зөвд зөөлөн хандсаар ирсэн билээ. Иймээс л уг салбар дөрөв дэх засаг гэж нэр авсан хэрэг. Салбарын гол хөдөлгүүр нь сэтгүүлчид. Өнөөгийн сайд дарга нар өөрсдийн хийж, хэрэгжүүлэхээр бэлтгэсэн ажил, зорилтоо хэвлэл, мэдээллийг ашиглан нийгэмд цацдаг. Ерөнхийдөө харилцан холбоотой засаглал гэсэн үг.

Энэ ч утгаараа сайд дарга нар сэтгүүл зүйн байгууллагынхныг урин залж болсон болоогүй будуутай хуурга идүүлж, дайлж цайлах нь бий. Бараг л “пялдаганаж” буй үйлдэл гэхэд нэг их хилсдэхгүй. Ийм зүйл альл ч засаглалын үед байсан. Одоо ч амь бөхтэй оршин тогтносоор байгаа. Өнөөдөр үүнийг ёс мэт болсон зүйл гэж хэлж болно.

Хэв маягаа алдаагүй ёсыг дагах У.Хүрэлсүх ч сэтгүүлчид, сэтгүүл зүйн салбарынхныг будаатай хуургандаа ороорой гэж урилга заллага өгсөн байна. Гэхдээ цензуртэйгээр шүү. Ерөнхийдөө зөвхөн өөрийг нь тэтгэн дэмждэг салбарын хэдэн байгууллага л уригдсан талаархи гомдол цахим ертөнцөөр явж байгаа нь ажиглагдав. Түүний хувьд танил хэдэн салбарын байгууллага л мэдээллийг нь дамжуулагчид, нийгэмд үүргээ гүйцэтгэгч хүчин бололтой. Харин бусад нь будаанаас хүртэх эрхгүй, мэдээллийн хэрэгсэл биш юм уу даа. Ийнхүү гадуурхаж, тусгайлсан нь ямар учиртай юм бол. Будаатай хуурга идэхгүй хоцорсондоо тэрхүү сэтгүүлчид гомдоллоогүй. Зөвхөн ангилан ялгаварласанд нь л бухимдсан хэрэг. Өдрийн хоолгүйдээ, өлсөж ундаассандаа У.Хүрэлсүхийн будаатай хуурганы урилгыг царайчлаагүй биз.

Ер нь, Ерөнхий сайд хүн сэтгүүл зүйн салбарынхныг гадуурхаж, тэр нь ийм, энэ нь тийм гэж байгаа нь хэр оновчтой асуудал вэ гэдэг ч сонирхол татна. Таны хийх ажлыг, хийсэн зүйлийг ялгаагүй л олон нийтэд хүргэж яваа. Тиймээс манай намын хүнийх, намайг дэмждэг гэж үзэх нь тийм ч таатай зүйл биш болов уу. Магадгүй “Элит” хэмээх нэртэй газарт өрнөх хооллогооны ажилд оролцох нөхөд нэлээд дээгүүр зиндааныхан байх. Дээгүүрт тооцогдоогүй нь хаягдсан байх. Бодвол доод зиндааныхныг нэг нүдээрээ ч үздэггүй болохоор урилгын дансанд багтаагаагүй гэж хэлэх нэг нь ч байна.

За ямартай ч будаатай хуурганд уригдсан хэдэн хүнтэй ширээ тойрч хоолох нь ойрмогхон болох аж. Гэхдээ салбарын нийт байгууллагаас төлөөлөл очихгүй нь. Тоотой хэдэн нөхөдтэй л ундлангаа хожмын хор, бусадд зүйлээ ярилцах шинжтэй. Энэ талаархи жиргээ, ам дамжсан яриа тун удахгүй дуулдах биз ээ.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close