Бусад хүмүүс

ЦЕГ: Бусдыг амиа хорлоход уриалан дуудсан “ЭМО” группын админыг олж, хаалгасан

Иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийн дагуу фэйсбүүк орчинд насанд хүрээгүй олон тооны хүүхэд, залуучуудыг амиа хорлох, “Цэнхэр халим” тоглоом тоглох зэргээр буруу зан үйлд уриалан дуудаж, уруу татаж байсан “Эмо” нэртэй группын админыг олж тогтоосон байна.

Тэрбээр 15 настай, эм “М” гэгч байсан бөгөөд түүнтэй уулзан, хор уршгийг ярилцаж, үйлдлийг нь таслан зогсоосон гэж Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мэдээллээ.

Хүүхдийнхээ интернэт хэрэглээнд тавих хяналтаа сайжруулж, хүүхэдтэйгээ илүү ойр, дотно харилцах нь хүүхдийг болзошгүй эрсдлээс хамгаалах хамгийн үр дүнтэй арга зам болохыг эцэг, эхчүүдэд зөвлөж байна.

Группын админы ярилцлагыг эцэг, эхийн зөвшөөрөлтэйгээр хүргэж байна.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close