Бусад хүмүүс

СУДАЛГАА: 5 ӨДӨР ФЭЙСБҮҮК ОРОХГҮЙ БАЙХАД ЯДАРГАА ЭРС БАГАСДАГ

5 өдрийн турш фэйсбүүк огт хэрэглэхгүй бол ядаргаа багасаж, аз жаргалын даавар нэмэгддэгийг Австралийн судлаачид тогтоожээ

Хамгийн том нийгмийн сүлжээ фэйсбүүк 2 тэрбум гаруй тогтмол хэрэглэгчтэй болоод уджээ. Австралийн “Analytica” судалгааны хүрээлэн уг нийгмийн сүлжээ хүний сэтгэцийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдгийг судалж, сонирхолтой дүгнэлтийг хийсэн байна.

“Фэйсбүүк сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлөх нь” сэдэвт уг судалгаанд 200 гаруй хэрэглэгчийг хамруулж, эхний бүлгийн оролцогчдийг 5 өдрийн турш ердийн байдлаараа фэйсбүүк орохыг хүссэн бол дараагийн бүлгийг 5 өдрийн турш огт фэйсбүүк орохгүй байхыг зөвлөжээ. Үр дүнд нь хоёр дахь бүлгийн оролцогчдын сэтгэл санаа эрс өөрчлөгдөж, илүү тайван, уужуу, хүлээцтэй болж, ганцаардах, гуниглах, ядаргаанд орох нь багассан байна. Эсрэгээрээ фэйсбүүк хэрэглэсээр байсан оролцогчдын сэтгэл санаа, бие махбодид онц өөрчлөлт гараагүйгээр барахгүй улам доройтжээ.

Судлаачдын дүгнэлт:

“Фэйсбүүкийн дундаж хэрэглэгчийн хүлээн авдаг нийгмийн дарамт, сөрөг нөлөөлөл өдрөөс өдөрт ихэсч байна. Фэйсбүүкт оролгүй 5 өдөр, 5 шөнө болоход л таны амьдрал илүү өөдрөг, эрч хүчтэй болно гэдгийг бид судалгааны дараа баттай хэлж чадна. Судалгааны явцад огт фэйсбүүк хэрэглээгүй оролцогчид найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ амьд харилцаа өрнүүлж байсан нь илүү их эерэг үр дүнг бий болгосон.

Тэгэхээр та ч бас өөртөө сэтгэл хангалуун бус, ядаргаа, уй гунигаар дүүрэн байгаа бол яг одоо фэйсбүүкээ хаагаад 5 хоног өөртөө амьд харилцааг бий болгоод үзээрэй. Энэ тийм ч хэцүү биш. Та уулзчихаж болох хүнтэй видео дуудлага хийх хэрэггүй. Та дэргэдээ шахуу байгаа хүн рүүгээ чат бичиж, өөртөө биш бусдад зориулж олон арван зураг дарах хэрэггүй. Та амьд харилцаагаар шийдчихэж болох зүйлийг хэзээ ч бүү цахимаар хий. Удалгүй та ертөнцийг өөрөөр харах болно”

source: ub.life

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close