Бусад хүмүүс

2018 онд трэнд болж буй үсний засалтууд болон өнгө төрх

2018 оны хувьд бүх төрлийн урттай үсэн дээр төрөл бүрийн засалтыг санал болгож байгаа гэнэ. Харин туршилт хийж өөрийгөө өөрчлөх дуртай хүмүүсийн хувьд өвөрмөц өнгө, үсний засалтууд гэсэн бий. Үүнээс гадна олон давхарт үс, замбараагүй үс гэх мэт олон төрлийн үсний засалтыг хийж та өөрийн хэв маягийг өөрчлөж болох нь ээ. Ингээд 2018 онд трэнд болоод байгаа үсний шилдэг засалтуудтай хамтдаа танилцацгаая.

1. Каскад болон олон давхар
Энэ жилийн хамгийн шилдэг загварын тоонд каскад буюу олон давхарт загвар багтжээ. Каскад, шатлал гэх мэт давхарласан загвар нь 2018 онд нэлээд моодонд ороод байгаа билээ.

Каскад болон олон давхар
Энэ нь ерөнхийдөө давхарласан загвар бөгөөд замбараагүй, том долгионтой, хөвсгөр хэв маягаар засах нь илүү үр дүнтэй. Үүнээс гадна омбре буюу уусгалттай будалт ч гэсэн зохицох юм байна шүү.

2. Дух болон боб
Хэрвээ та одоог хүртэл богино тайралт хийж чадахгүй байгаа бол “long bob” засалтыг хийлгээд үзээрэй. Олон давхар энэхүү засалтыг мөн бага зэрэг замбараагүй сэгсгэр хэлбэрээр засах хэрэгтэй.

Дух болон боб
Шулуун эсвэл замбараагүй байх үедээ илүү загварлаг харагдах бөгөөд омбре, сор, нэг өнгөтэй гэх мэт бүх өнгө зохицно.

3. Хэт богино: Зараа болон Undercut
Эрс өөрчлөлт хийх дуртай бүсгүй та энэ жилийн хувьд үсэндээ зараа засалт хийж өөрчлөх боломжтой. Хэрвээ зараа засалт таалагдахгүй байвал “undercut” буюу үснийхээ хоёр талыг хусах засалт хийж болно.

Хэт богино: Зараа болон Undercut
Хэрвээ шинэчлэл тань хангалтгүй байвал тод өнгийн будгийг сонгох боломжтой шүү дээ.

4. Пикси болон гарсон
Хэрвээ үсээ хэт богино болгоход зориг тань хүрэхгүй байвал гарсон болон пикси засалтыг санал болгож байна. Энэ нь эрэгтэй засалт хэдий ч таныг эмэгтэйлэг, бас чөлөөтэй харагдахад туслах болно.

Пикси болон гарсон
Замбараагүй засалтыг тод өнгийн үсний будагтай хослуулснаар та илүү загварлаг харагдана. Пикси засалтанд олон өнгийн үс илүү зохино.

5. Төгс геометр
Хэрвээ та эмх замбараагүй байдалд дургүй бол энэ засалт танд яг тохирно. Тэгш чёлк, тэгш тайралт зэрэг нь бүх хүнд төгс зохицох болно.

Төгс геометр
Шулуунаараа илүү сайхан харагдах бөгөөд үсээ будуулахдаа хамгийн сайн үсчин дээр очоорой. Учир нь энэхүү засалтыг хийлгэсэн тохиолдолд үл ялиг алдаа хүртэл тод харагдах болно.

6Ретро буюу 1970-аас 90 ээд оны засалт
Дээрх сонголтуудаас танд таалагдаагүй бол энэ жилийн хувьд 70-90 оны засалт эргэн ирж байгаа гэнэ.

Ретро буюу 1970-аас 90 ээд оны засалт
Ретро засалт нь сонгодог өнгөнд дуртай бөгөөд аль болох цэгцтэй байх хэрэгтэй.

7. Чёлк эргэн ирлээ
Чёлк энэ жил эргэн ирж байгаа учир та хүссэн чёлкоо сонгох боломжтой. Урт , богино, тэгш, хоёр хуваасан гэх мэт.

Чёлк эргэн ирлээ
Хамгийн гол нь өөрийн нүүрний хэлбэр, духны өндөрт тохируулан чёлкоо сонгох хэрэгтэй.

Эх сурвалж: Caak.mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published.

Close
Close