Бусад хүмүүс

Унтахын өмнө нэг аяга “Шөнийн өөхний алуурчин” уугаарай… Гэдэсний өөх долоо хоногт л алга болно

Өөх хайлуулах ундаа уух нь жин хасах хамгийн энгийн аргуудын нэг билээ. Зарим нэг ийм арга эртнээс мэдэгдэж байсан ба нимбэг-цагаан гааны ундаа, кофе, ногоон цай гэх мэт. Гэдэсний өөх тостой тэмцэхэд эдгээр ундаа нь үр дүнтэй гэдгийг олон хүн өөрийн биеэр баталсан байдаг. Дээр нь эдгээр нь биед сайн, хийхэд амархан учир залхуучуудад тун сайн таарах зүйл юм.

Энэ удаа жин хасахад тань тус болох 4 гайхамшигтай ундаа хийх аргыг танилцуулъя. Эдгээр нь сайн унтахад тустай төдийгүй биеийг тэжээлээр хангаж, өөх тосыг богино хугацаанд үгүй болгох билээ.

Гэрийн нөхцөлд бэлтгэх тураах ундаа

Өдөрт 6 цагаас бага унтдаг хүмүүс кортизол хэмээх стрессийн даавар ихтэй байдаг нь арьсны доор өөх хуралдах нэг нөхцөл болно. Эдгээр ундаа нь нойргүйдлээс сэргийлэх төдийгүй жин хасахад бас тустай билээ.

Алим ба таван салаа

Орц:

1 чихэрлэг багатай алим

1 аяга ус

2 хоолны халбага таван салааны үр

0,5 цайны халбага шанцай

Хийх:

Алимаа хувааж хэрчээд ус хийж блендерийн тусламжтайгаар няцалж нэгэн хэвийн зутан маягийн зүйл болгоно.

Энэ зутангаа өөр саванд хийж дээрээс нь таван салааны үр болон шанцайгаа хийнэ.

Бүр өтгөрөхөөс нь өмнө хурдан ууна

Хагас аяга ус уу

Энэ ундаа нь ходоодноос өөх тос сорох үйл ажиллагааг хязгаарлаж, таныг унтаж байх үед өөх тосыг өөхөн хүчил болгож байдаг байна. 2003 онд хийсэн судалгаагаар өдөрт 3 алим идэх нь жин хасахад бас сайн нөлөөтэйг тогтоожээ. Таван салааны үр нь хүний өлсөх мэдрэмжийг дарна. Ийм байдлаар шөнө хөргөгч онгойлгох дуртай хүмүүс тайван унтаж болох нь.

Задьтай сүү

Бидний дундаас багадаа шөнө сүү уудаггүй байсан хүүхэд гэж бараг үгүй. Эцэг эхчүүд маань дэмий нэг ингэдэггүй байсан бололтой: сүү нь триптофан болон аминхүчил агуулах учир гүн нойрсоход тустай ажээ.

Орц:

1 аяга дундаж тослогтой сүү

2 цайны халбага зөгийн бал

¼ цайны халбага задийн нунтаг

Хийх:

Сүүгээ халаана

Зөгийн бал, задиа нэмнэ

Таашаан ууна.

Зөгийн бал, задьтай сүү нь маш амттай ундаа юм. Зөгийн бал тайвшруулж унтуулдаг бол задь халаах үйлчилгээтэй буюу таны бодисын солилцоог сайжруулан, унтаж байх үед тань өөх тосыг чинь шатааж байдаг байна.

Тоорын шүүс болон алоэ вера

Сонирхолтой бүрэлдэхүүн байгаа биз? Судалгаагаар тоорын шүүс нь нойрны үргэлжлэх хугацаа, чанарт сайн нөлөөлдөг гэж тогтоогдсон байна. Тоорын хэрэглээ өөх тосны бага түвшин хоёрын хооронд шууд харилцаа байна, өөрөөр хэлбэл гэдэсний орчмын өөх багатай байна гэдгийг эрдэмтэд мөн тогтоосон байдаг.

Орц:

0,5 хоолны халбага тоорын шүүс, сахаргүй

1 хоолны халбага алоэ вера

1 аяга тасалгааны хэмтэй ус

Хийх:

Тоорын шүүс ба алоэ верагаа холино

Ус нэмнэ

Сайн хольж зайлаад ууна.

Алоэ вера нь чихрийн шижингийн эсрэг өргөн хэрэглэдэг уламжлалт эмчилгээний зүйл билээ. Сүүлийн үеийн судалгаагаар энэ нь цусан дахь глюкозын түвшинг хэвийн болгож жин хасахад тус болдог байна гэж тогтоосон билээ.

Тараг ба мушгиа замаг

Мушгиа замаг бол хүний биед маш сайн нөлөөтэй, энгийн ганц эст хөх-ногоон өнгөтэй замаг юм. Өөрийнхөө өвөрмөц хэлбэрээс ийм нэртэй болсон бөгөөд микроскопоор харвал ороосон спираль хэлбэртэй харагдана. Энэ нь хамгийн их тэжээллэг нэмэлт хоол гэдэг нь эртнээс тодорхой болсон зүйл бөгөөд түүнд хүний биед хэрэгтэй бараг бүх л зүйл байна. Энэ замгийг бүх л эмийн сангаас, эм болон нунтаг хэлбэрээр олж болно. Орц:

Орц:

2 хоолны халбага мушгиа замгийн нунтаг

1 аяга тараг

Хийх:

Мушгиа замгаа тараганд хийж уусгана

Сайн хутгаад дээр нь амтлагч ногоо болон зөгийн бал зэрэг нэмж болно

Мушгиа замаг хүний биеийг маш сайн цэвэрлэх бөгөөд үрэвсэл багасгаж, дархлаа сайжруулдаг. Хэрвээ иймэрхүү тарагтай коктейль унтахын өмнө уувал элэгний ачаалал буурна. Энэхүү даруухан замаг тарагтай нийлээд хүний хоол тэжээлийн аливаа дутагдлыг нөхөж, эрч хүч нэмэн, эрүүл бодисын солилцоог сайжруулна.

Турах эдгээр энгийн аргууд нь багтахаа больсон жинсэнд чинь ордог болгох төдийгүй эрүүл мэндэд чинь сайн нөлөөтэй. Нэмээд хэлэхэд зөв хооллолт, биеийн ачаалал нь одоо хүртэл биеийн “экватор” хавийг тураах хамгийн үр дүнтэй, найдвартай хэрэгсэл хэвээр байна. Гэхдээ сүүлийн үеийн судалгаагаар өөх хайлуулах ундаа нь шөнийн цагт өөх багасгах өндөр үр дүнтэй гэдэг нь тогтоогдсон байна.

Хэрвээ та гэрийн нөхцөлд турах үр дүнтэй арга хэрэгсэл хайсаар байгаа бол дээрх ундааны аль нэгийг хийгээд ууж үзээрэй. Хийхэд амархан, амттай, элдэв зардал үгүй бөгөөд хуримтлуулсан өөх тань нүдэн дээр чинь хайлж багасах болно.

Дээрх ундаануудыг хийх аргыг хадгалж аваад найз нөхдөдөө хуваалцаарай.

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close