Бусад хүмүүс

КРИСТЕН СТЮАРТ “ЧАРЛИГИЙН САХИУСАН ТЭНГЭРҮҮД” КИНОНЫ ШИНЭ ХУВИЛБАРТ ТОГЛОНО

АНУ-ын жүжигчин, найруулагч, загвар өмсөгч Элизабет Бэнксийн найруулах “Чарлигийн сахиусан тэнгэрүүд” киноны шинэчилсэн хувилбарт жүжигчин Кристен Стюарт тоглохоор болсон тухай “Сони Пикчерс” компани пүрэв гарагт мэдээлэв.

Уг кинонд К.Стюартаас гадна Наоми Скотт болон Элла Балинска нар гол дүрд тоглох юм байна. Элизабет Бэнкс нь энэхүү киног найруулж, зохиолыг нь хамтран бичиж байгаагаас гадна сахиусан тэнгэрүүдийн шинэ адал явдал бүхий кинонд Босли-гийн дүрийг мөн бүтээх аж.

“Чарлигийн сахиусан тэнгэрүүд” бол эмэгтэй хүний хүч чадлыг илэрхийлэх томоохон бүтээлүүдийн нэг юм. Та бүхэнд шинэ эриний, орчин үеийн сахиусан тэнгэрүүдийг танилцуулах болно” гэж Э.Бэнкс мэдэгджээ. Уг кино нь ирэх оны есдүгээр сард кино театруудын дэлгэцнээ гарч, олны хүртээл болох юм байна.

Э.Хулан

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. Analysts had expected that the increase in production would make Boeing deliver nearly 600 737 aircraft this year, 90% of which are MAX models. Boeing’s share price fell more than 2% in the hours after it announced the news on Friday, and the company’s current market value is $216 billion. Boeing’s market value has evaporated by more than $25 billion since last month’s fatal crash on a 737 MAX aircraft from Ethiopian Airlines.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button
Close