Бусад хүмүүс

“ЖОНДАРИ” ДАЛАЙН ШУУРГА ГАМШИГ НҮҮРЛҮҮЛЖЭЭ

Саяхан хөрсний гулгалт, үерт нэрвэгдэж байсан Японы зарим бүс нутагт тус улсын баруун хэсэгт дэгдсэн “Жондари” далайн шуурга ням гарагт дахин гамшиг нүүрлүүлжээ. Байгалийн гамшигт 16 хүн гэмтэж бэртэж, олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүрсэн ба олон арван мянган байшин барилгын цахилгаан хангамж тасарсан тухай Японы олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.

NHK телевизийн мэдээлснээр, хүмүүс хүчтэй салхинд өртөн гэмтэхийн зэрэгцээ байшингийн цонхны шил хагарахад дотор нь байхдаа гэмтсэн байна. Киото хотод хүчтэй салхи гал түймрийг 12 барилгад дамжуулан тархаасан байна.

Шуурганы хүч арай суларч байгаа хэдий ч дахин хөрсний гулгалт үүсч болзошгүй тухай Японы цаг уурын албанаас ард иргэдэд анхааруулжээ.

Лу.Батбаяр

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close