Бусад хүмүүс

Ховдын тарвас хортой юу

ТАРВАСАНД ЭСТРОГЕН ГЭХ БОДИС АХИУ ТУНГААР ТАРЬСНААР ОХИДЫН БОЙЖИЛТ ТҮРГЭСЧ, ХӨВГҮҮДЭД ЭМ ШИНЖ ДАВАМГАЙЛАХ ТАЛТАЙ-

Ховдчууд үржил шим сайтай хөрсөнд 300 гаруй жил тарвас, улаан лооль, өргөст хэмх тариалсан түүхтэй ажээ. Тарвасных нь гоё амттай байдаг түүний л ид шид гэлтэй. Дээхнэ үед тариалж байсан тарвасны амттай одоо бидний амтархан иддэг тарвасны амтыг харьцуулашгүй, арааны шүлс гоожим сайхан байсан гэдэг.

Жилээс жилд Ховдынхны тарвас тариалах туршлага муудаж байгааг эх сурвалж мэдээлж буй юм. Дээхнэ үеийн тариаланчид тарвасаа шувууны сангас, малын бууцаар бордож ирсэн уламжлалтай бол эдүгээ хэт их химийн бордоо хэрэглэдгээс болж бага насны хүүхдүүдэд хүчтэй хордож, гэдэс нь гүйлгэж, шингэн алдах зовиур илэрч, эмнэлэгт хандахад хүргэдэг болсон байна.

Эх сурвалж “Ховдын тариаланчид хувиараа Хятадаас химийн бордоо худалдан авч, тарвасаа томруулдаг нь нууц биш. Зарим ногоочид зарж ашиг олдог ногооных, өөрсдийн хэрэгцээнийх гэсэн хоёр талбайтай байдаг. Тариаланчид тарвасаа томруулахын тулд эстроген гэх бодис шахдаг нь өсвөр насныханд ихэд хортой” талаар Хятадын хэвлэлд гарсан мэдээллээс иш татан сэрэмжлүүлэв.

Хятадын хэвлэлд тарвасанд хэрэглэдэг химийн бордооны тухай “Тариаланчид тарвасандаа фосфорын бордоо зохих хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэхийн зэрэгцээ ургаж байх явцад нь эстроген гэх бодисыг ахиу тунгаар тарьдаг.

Эдгээр бодис нь тарвасны хэмжээг богино хугацаанд томруулдаг боловч үүнийг идсэн бага насны охидын бойжилт түргэсч, хөвгүүдэд эм шинж төрх давамгайлж болох талтай. Мөн эдгээр бодис нь тарвасны амт чанарт ч ихээхэн нөлөөлдөг” гэж мэдээлсэн байдаг ажээ.

tarwas

Д.ТУЯА

tarwas

Эх сурвалж: Medee.Mn

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close