Бусад хүмүүс

Ш.Алтантуяагийн амийг хөнөөсөн этгээдийг Малайзад авчрах саналыг Австралийн талд тавина

Малайзын Ерөнхий сайд Махатир Мухаммед учир битүүлэг захиалгат аллагын хохирогч болсон Ш.Алтантуяаг хөнөөсөн гэмт хэрэгтэн Австрали улсад хоригдож байгаа Сирул Ажар Умарыг Малайзын талд шилжүүлэн өгөх асуудлаар Австралийн Гадаад хэргийн сайд Жюли Бишоптой хэлэлцэнэ хэмээн мэдэгдлээ.

Австралийн Гадаад хэргийн сайд Жюли Бишоп энэ долоо хоногт Малайз улсад айлчилж байгаа аж. Ерөнхий сайд Махатир Мухаммед “Энэ асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөгүй ч би энэ асуудлыг хөндөж, тодорхой болгохоор ажиллна” гэжээ.

Арван хоёр жилийн өмнө Куала Лумпур хотод орчуулагчийн ажил хийж байсан Ш.Алтантуяаг цагдаагийн албан хаагч байсан Азилла Хадри болон Сирул Ажар Умар нар бүлэглэн зэрлэгээр хөнөөсөн болох нь тогтоогдсон ч аллагын захиалагч одоо болтол тодорхойгүй байгаа юм.

Азилла Хадрийг 2013 онд цаазаар авсан бол Сирул Ажар Умар нь оргон зайлж Австрали улсад очсон бөгөөд тэндээ дахин хэрэг үйлдэн шоронд сууж байгаа юм. Малайзын Ерөнхий сайд Махатир Мухаммед өнгөрсөн зургадугаар сард энэ хэргийг дахин шалгах үүрэг өгссөнөөр мөрдөн шалгах ажиллагааг дахин эхлүүлээд байгаа юм.

Эх сурвалж: straight time

Холбоотой мэдээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Close
Close